Австрали улсад суралцахад санхүүгийн баталгаа хэрхэн гаргах вэ?

Австрали улсад суралцахад санхүүгийн баталгаа хэрхэн гаргах вэ?

анхүүгийн баталгааг гаргахдаа дараах нөхцөлийн аль нэгийг сонгоно: Нэг жилийн зардлыг санхүүжүүлэх баталгаа Жилийн орлогоор нотлох санхүүгийн баталгаа

Дэлгэрэнгүй
Филиппинд 3 сар Англи хэл сурахад 0₮

Филиппинд 3 сар Англи хэл сурахад 0₮

Филиппиний үзэсгэлэнт Себу арал дээр байрлах 3D Academy English сургуульд 3 сар Англи хэл суралцахад зориулж манай байгууллагаас сургалтын зээл олгож эхэллээ.

Дэлгэрэнгүй
GRE шалгалтын тухай

GRE шалгалтын тухай

GRE буюу Graduate Record Examination нь бакалавраас дээш түвшинд суралцах гэж буй хүмүүсийн өгөх шаардлагатай шалгалтуудын нэг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн элсэлтийн шалгалт юм. Дэлхий даяар 3,200 гаруй их дээд сургуулиуд тус шалгалтыг элсэлтийнхээ шалгууруудын нэг болгон ашигладаг. Шалгалтыг цаас эсвэл компьютер гэсэн хоёр хэлбэрээр авдаг. GRE шалгалтын албан ёсны оноо нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. Тус шалгалтыг Education Testing Service байгууллагаас зохион байгуулж авдаг байна. Шалгалтын гол зорилго нь удаан хугацааны турш хуримтлуулсан англи хэлний үгийн баялаг, үгийг утгачилан хэрэглэх хэрэглээ, аналитик бичвэр, тоон болон шүүмжлэн бодох чадваруудыг дүгнэхэд оршино.

Дэлгэрэнгүй
GMAT шалгалтын талаар

GMAT шалгалтын талаар

GMAT буюу Graduate Management Admission Test нь магистрын түвшинд бизнес, менежментийн чиглэлээр сурахад шаардлагатай чадваруудыг хэмжих компьютер дээр авдаг шалгалт юм. GMAT-н шалгалтыг эдийн засаг, санхvv, менежмент, бизнесийн чиглэлээр бакалавраас дээгvvр зэргээр суралцахад хэрэгтэй болдог. Тус шалгалтыг Graduate Management Admissions Council хариуцдаг байна. Дэлхий даяар 6,000 гаруй магистрын хөтөлбөр тус шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. Тус шалгалтын оноо нь нийт 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

Дэлгэрэнгүй
SAT шалгалтын тухай

SAT шалгалтын тухай

Шалгалтын тухай товхон SAT буюу Scholastic Assessment Test нь анх 1926 оноос College Board хэмээх ашгийн бус хувийн байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн шалгалт бөгөөд тэрээр ETS (Educаtional Testing Service)-тай хамтран зохион байгуулаг байна. Тус шалгалт нь Америкийн их дээд сургуульд, коллежид ороход гол шалгуур болдог ба үүнээс гадна дэлхийн зарим их дээд сургуулиуд тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн болон туслах шалгуур болгон түгээмэл ашигладаг бөгөөд ахлах ангийн төгсөх сурагчдын хувьд ихээхэн чухал шалгалт юм. SAT шалгалтын оноо нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

Дэлгэрэнгүй
Дундаж дүнтэй оюутнуудын илүү амжилттай болгодог 10 хэвшил

Дундаж дүнтэй оюутнуудын илүү амжилттай болгодог 10 хэвшил

Олон улсын стандартад нийцэх “A”, “B”, “C”, “D”, “F” гэсэн 5 үнэлгээ байдаг бөгөөд бодит амьдрал дээр A үнэлгээтэй оюутнууд зөвхөн хичээл зүтгэл төдий, харин жинхэнэ бүтээлч, бизнес, задгай сэтгэлгээтэй хүүхдүүд C үнэлгээтэй байх нь олонтаа. Тэгвэл тэд яагаад сургууль дотор “алтан дундаж” байдаг хэрнээ, бодит амьдрал дээр хамгийн амжилттай, ирээдүйтэй нэгэн болдог юм бэ?

Дэлгэрэнгүй
Хүн бүрийг ажил дээр амжилтанд хүргэх 7 ур чадвар

Хүн бүрийг ажил дээр амжилтанд хүргэх 7 ур чадвар

Та дараах 7 үндсэн ур чадвар ямар ч албан тушаалын ямар ч хүнд тустай байх болно. Ажил олгогчид тусгай ур чадвараас илүү дараах ур чадварыг чухалчлан авч үзэх тал бий. Тиймээс дараах ур чадвартай ажилчид бусдаас илүү үнэлгээ авч болно шүү.

Дэлгэрэнгүй
Амжилтанд хүрэх төлөвлөгөө

Амжилтанд хүрэх төлөвлөгөө

Бизнес гэдэг агуу том тулалдааны талбарт хэн ухаантай, чадалтай, хэн бусдаас хурдтай байна тэр л ялагч болдог. Хэрэв та өөрийгөө ажил хэрэгч хүн болсон гэж бодож байгаа бол дараахь гурьан аргыг хэрэгжүүлснээр таны өмнө амжилт, алдар нэр мэхийн ёслох болно.Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ.

Дэлгэрэнгүй
Хууль зүйн чиглэлээр сурах оюутнуудад

Хууль зүйн чиглэлээр сурах оюутнуудад

Оюутан та хууль зүйн чиглэлээр тэтгэлэгтэй сурах гэж байвал энхүү мэдээлэлд анхааралаа хандуулаарай TOLES -ийн шалгалт өгсөөр ирээдүйн карьерт нь тулгуур болох болно

Дэлгэрэнгүй
Өргөн хэрэглэгддэг 200-н англи үг

Өргөн хэрэглэгддэг 200-н англи үг

Эдгээр 200-н англи үг нь Эдийн засагч С. Ганбаатар түүвэрлэн бэлтгэсэн хамгийн өргөн хэрэглэгддэг 200-н үг юм. Танд амжилт хүсье. 1. Achive /эчиив/- хүрэх, гүйцээх, биелүүлэх 2. Agree /эгрии/- зөвшөөрөх, санал нэгдэх, дэмжих 3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илүү таалах, өндрөөр үнэлэх 4. Believe /билиив/- найдах, итгэх,үнэмших 5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч

Дэлгэрэнгүй
Америкийн визэнд хэрхэн зөвшөөрсөн тамга даруулах вэ?

Америкийн визэнд хэрхэн зөвшөөрсөн тамга даруулах вэ?

Сүүлийн үед техник технологи, нийгмийн харилцаа, улс төр зэрэг бүхий л зүйлсийн хөгжлийг Америкийн туршлагаар харьцуулан ярьдаг болжээ. Эрх чөлөөний улс аргагүй л энэ үеийн жишиг орон гэлтэй. АНУ-д Монголчуудыг зорчиход виз шаарддаг. Хүмүүс зарим тохиолдолд мэдээлэлгүйн улмаас татгалзсан хариу авдаг. Хэрхэн зөвшөөрсөн хариу авах вэ? Одоо энд өгүүлье: Сандрах ямар ч шаардлага байхгүй. Таниас шалгалт авч байгаа хүн чинь харгис хэрцгий дарангуйлагч биш харин уян зөөлөн сэтгэлтэй, таньтай л адилхан хүн гэдгийг битгий март. Амжилттай бэлдэж мөн өөртөө маш итгэлтэй ярих хэрэгтэй. Тухайн хүнийхээ нүд рүү эгцэлж хараарай, эс тэгвэл нүдээ ийш тийшээ хөдөлгөхийг тэд худлаа ярьж буйн дохио гэж үздэг. Олон хүмүүс юм ярихдаа зүгээр л нүдээ дээшээ, эсвэл доошоо чиглүүлдэг зуршилтайгаасаа болоод хар тамга даруулдаг. Ерөнхий бэлтгэл гэж чухам юу вэ? Виз гэж яг юу болох, ямар үйл явцтай гэдгийг сайтар олж мэдэх хэрэгтэй. Түгээмэл асуудаг асуултанд ямар ч хүндрэлгүйгээр хариулахад бэлтгэх, нэг минут ч хоцрохгүй очих, англиар ярьж чадахгүй бол орчуулагчаас бага зэргийн тусламж авахад л болно.

Дэлгэрэнгүй
Дэлхийн шилдэг ИХ, ДЭЭД сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүд

Дэлхийн шилдэг ИХ, ДЭЭД сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүд

Их, дээд сургуулийн эрэмбэ, сургалтын чанарын хүрээнд хэвлэгдэн гарч буй тус сэтгүүлийн энэ дугаарт судлаач миний бие дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаар товч мэдээлэл өгөх, тэдгээр шалгуур үзүүлэлтүүд нь манай орны их, дээд сургуулиудад хэрхэн тусгалаа олох боломжтой талаар өөрийн саналыг, Сиднэй их сургуулийн туршлагатай харьцуулан та бүхэнд хүргэхийг зорьлоо. Дээд боловсролын чанар, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбэ нь хоорондоо уялдаатай хэдий ч, шилдэг их сургуулийн тоонд багтах нь сургалтын чанарыг бүрэн тодорхойлно гэж хэлэх боломжгүй юм. Учир нь дэлхийн шилдэг их сургуулиудыг шалгаруулах хэд хэдэн шинжээчдийн баг өөрсдийн судалгаанд үндэслэж, жил бүр шилдэг их, дээд сургуулиудыг зарладаг. Тэдгээрийн судалгаандаа ашиглаж буй аргачлал, шалгуур үзүүлэлтүүд өөр хоорондоо ялгаатай төдийгүй бүх их сургуулиудад баримтлах боломжгүй байдаг. Түүнчлэн ихэнх тохиолдолд шилдэг 100 эсвэл 500 их сургуулийг эрэмбэлж байгаа нь тухайн эрэмбэд багтаагүй их сургуулиудын чанарыг хэрхэн тодорхойлох, эхний 100-д багтах эсвэл 200-д багтах нь чанарын үнэлгээнд ялгаатай байх эсэх талаар судлаачид асуудал дэвшүүлсээр байна. 2012-2013 оны дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлсэн мэдээллийг харвал ARWU (Academic ranking of world universities) –c гаргасан эрэмбээр дэлхийн шилдэг 500 их сургуулийг Харвардын их сургууль тэргүүлсэн байхад, Times Higher Education World University Rankings –н эрэмбээр Калифорни Технологийн дээд сургууль нэгд, Харвардын их сургууль дөрөвт тус тус эрэмбэлэгдсэн байна. Харин QS World University Rankings- н эрэмбээр Масачустс Технологийн дээд сургууль нэгд, Харвардын их сургууль гуравт эрэмбэлэгджээ. (Ерөнхий үзүүлэлтээр гаргасан энэхүү эрэмбээс гадна шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргасан эрэмбүүд бий). Их, дээд сургуулиудыг ямар шалгуураар, хэн, хэзээ, хэрхэн яаж эрэмбэлж байгаа талаар авч үзье.

Дэлгэрэнгүй
Төгсөлтийн ажлаа амжилттай бичихийн тулд алхам алхмаар

Төгсөлтийн ажлаа амжилттай бичихийн тулд алхам алхмаар

Бакалаврын болон мастерын судалгааны ажлыг бичихдээ зарим оюутнууд нойр хоолгүй шөнөжин сууж бичдэг билээ. Рето Валтер нь Швейцарын Люцернийн их сургуульд хууль, эрхзүйн чиглэлээр суралцдаг бөгөөд хүний эрх зөрчигдөж буй талаар хөндсөн түүний бакалаврын судалгааны ажил нь Making Science News-д тавигдаж, улмаар NZZ Campus-ээс гаргадаг уралдааны шилдгийн шилдэг бакалаврын судалгааны ажлаар шалгарчээ. Түүний зөвлөгөөг та бүхэнд хүргье.

Дэлгэрэнгүй
Тодорхойлолт захиаг хаанаас, хэнээс, хэрхэн авах вэ?

Тодорхойлолт захиаг хаанаас, хэнээс, хэрхэн авах вэ?

Энэ удаад тэтгэлэг авахад чухал vvрэг гvйцэтгэдэг Recommendation Letter (Reference Letter ч гэж бас нэрлэдэг)-г хэрхэн бичих, юуг анхаарах талаар зєвєлгєє, мэдээлэл єгєхєєр бэлтгэлээ. Тодорхойлолт захиа ихэвчлэн сургуульд элсэх гэж байгаа эсвэл шинэ ажилд орох гэж буй хvмvvст хэрэгтэй болдог. Тодорхойлолт захиа гэдэг нь нэг талаас таныг бусад хvмvvс тодорхойлсон албан бичиг боловч нєгєє талаас та єєрийнхєє бусдаас ялгарах давуу, онцлог талуудаа уншигч хvнд танилцуулж байгаа явдал учир сайн бодож, тєлєвлєж хийх хэрэгтэй. Манай их дээд сургуулиудад элсэхэд “элсэлтийн шалгалт” гэсэн нэртэй дан ганц оюуны чадавхийг дvгнэсэн шалгалтад тулгуурладаг. Гэтэл барууны єндєр хєгжилтэй орнуудад, тухайлбал АНУ, Англи, Австрали зэрэг орнуудын сургуулиуд сурлагын дvнгээс гадна тухайн хvний зан байдал, удирдах чадвар, багаар ажиллах чадвар, хувийн зохион байгуулалт зэрэг хувь хvнийг тодорхойлсон чадваруудыг ундэслэж элсvvлэх, мєн ямар нэгэн санхvvгийн тэтгэлэг олгох эсэхээ шийддэг юм. Ихэнх сургуульд хандахад бакалаврын зэрэгт бол 1-2, мастер, докторын зэрэгт элсэн ороход 2-3 захиа шаарддаг. Ихэнхдээ сургууль бvр єєрийн гэсэн захианы загвартай байдаг, бас тодорхой дvрэм журмын дагуу тэр мэдээллийг явуулахыг шаарддаг. Тухайлбал, тодорхойлолт гаргуулж буй нэр дэвшигч тэр захианд юу бичигдсэнийг єєрєє унших эрхгvй байх гэх мэт. Учир нь энэ нь тодорхой хэмжээнд ёс суртахуун, хувийн бодол, бас бусад мэдээллийн нууцлалтай холбоотой байдаг. Тодорхойлолт захиаг тодорхойлолт бичсэн хvн нь єєрєє тухайн сургуульруу явуулах, эсвэл оюутанд дугтуйнд хийгээд гарын vсэг зурж битvvмжилж єгєхийг шаардах нь бий. Тиймээс тодорхойлолт бичvvлж байгаа хvндээ урьдаас бэлтгэсэн шуудангийн зардлыг нь тєлсєн дугтуйг бэлтгэж єгєх хэрэгтэй байдаг.

Дэлгэрэнгүй
IBT Toefl-ын унших, ярих хэсэг дээр хэрхэн өндөр оноо авах вэ?

IBT Toefl-ын унших, ярих хэсэг дээр хэрхэн өндөр оноо авах вэ?

Чи чанартай их дээд сургуульд элсэж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй өндөр үзүүлэлт гаргая гэж бодож байвал унших хэсгийн 30 онооноос ядаж 28-ыг нь авах хэрэгтэй. Ингэхийн тулд яах вэ? Эхлээд мэдээж бүхлээр нь уншиж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь бүх анхаарлаа төвлөрүүлж текстээ сайн ойлго. Мэдэхгуй үг гарлаа гээд алгасаад явчихаж болохгүй, утгаар нь хайж ойлгоорой. Дараа нь асуултуудыг нэг нэгээр нь унш. Асуулт болгон текстэн дээр гарсан үг, юм уу утга санаатай холбоотой байх болно. Эхлээд нэг удаа бүхлээр нь уншиж үзэхэд чамд текстийн хаана ямар санаатай бичвэр байсан талаар барагцаа үлдэнэ. Тиймээс нэг асуултанд хариулахдаа яг тэр чиглэлийн өгүүлбэр гарсан хэсгийг хайж олоод хариулвал хурдан дуусгана. Нэг асуултан дээр хэтэрхий удаж болохгүй, аль болох хурдан бөгөөд оновчтой хариулахыг хичээгээрэй. Хэрвээ чи TOEFL өгөхөөр шийдсэн бол нэг удаа ч болов IBT-ийн “practice test”-ийг компьютер дээр бөглөж үзэх нь дээр юм. Тэгэхгуйгээр шууд шалгалтанд орвол яахаа мэдэхгуй сандарч, мэгдэх, нэг хэсэг дээр хэтэрхий удах зэрэг хүндрэл гарч оноо алдана. Харин одоо “Speaking” хэсгийн талаар ярья. Чи бүх асуултанд маш эмх цэгцтэй хариулах ёстой. Хамгийн чухал нь асуултаа маш анхааралтай сайн уншаад, чамаар яг юу яриулахыг шаардаж байна гэдгийг нь тодорхойл. Жишээ нь:Who is a person in your family who has greatly influenced your life? Explain how he or she has influenced you? Include details and examples to support your explanation.

Дэлгэрэнгүй