Хятадын Ченгду хотод Хэлний бэлтгэлд зээлээр суралцах /Chengdu/

A- A A+
Хятадын Ченгду хотод Хэлний бэлтгэлд зээлээр суралцах /Chengdu/
  • Хөтөлбөрийн дугаар: NNC1003666
  • Суралцах хэл: Хятад
  • Суралцах хот: Хятадын Сичуан мужийн Ченгду хот /Chengdu/ 
  • Эхлэх хугацаа: 2021 оны Намар
  • Суралцах түвшин: Хэлний бэлтгэл
  • Суралцах хугацаа: 1 жил
  • Нийт төлбөр: 20.000 юань /Сургалтын төлбөр, байр, үйлчилгээний төлбөр багтсан/

Оюутан хүсвэл сургалтын зээлд хамрагдаж, төлбөрөө төлөх боломжтой. Сургалтын зээлийн тоо хэмжээ хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар шийдвэрлэнэ. Хүсэлт илгээх бол энд дарж илгээгээрэй.

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хичээл нь онлайнаар орж болох бөгөөд энэ тохиолдолд улирал тутам 5.000 юань хасагдана. Өөрөөр хэлбэл эхний улирал онлайнаар суралцаад, Хятад улс хилээ нээсний дараа, 2-р улиралд очиж суралцах боломжтой. Хэрэв 2 улирал дараалан онлайнаар суралцсан бол дээрх төлбөрөөс 10.000 юань хасагдах бөгөөд дараа жилийн хэлний бэлтгэл, Бакалавр болон Мастерын нийт төлбөрөөс 10.000 юаний хөнгөлөлт авах боломжтой. 

Хэлний бэлтгэлд суралцаад Хятад хэлний оноогоо авсны дараа үргэлжлүүлэн Бакалавр, Мастерын хөтөлбөрт үргэлжлүүлэн тэтгэлэг болон сургалтын зээлээр суралцах боломжтой.

Зээлийн нөхцөл

  • 0% хүүтэй
  • 18 сар
  • Өрхийн орлого 2 сая ба түүнээс дээш байх
  • Бүртгэлийн хураамж 500.000₮

Тавигдах шаардлага

  • Нас: 18-26
  • Голч дүн: 80% ба түүнээс дээш
  • Англи хэлний мэдлэг: Анхан шат

Бүрдүүлэх материал

  • Бүртгэлийн анкет
  • Гадаад пасспорт
  • Ерөнхий боловсролын гэрчилгээ /12 ангийн сурагчид сүүлийн 4 улирлын дүнгийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт/
  •  Их сургууль төгссөн бол диплом
  •  Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Манай байгууллагаас авч эмнэлэг дээр бөглүүлнэ/
  •  Цагдаагийн газрын тодорхойлолт /e-mongolia цахимаар авах/
  •  5х5 хэмжээтэй цээж зураг файлаар
  • Хэрэв сургалтын зээлд хамрагдах бол орлого нотлох бичиг баримт /Ажлын газрын тодорхойлолт, 6 сарын дансны хуулга/

Бусад төлбөрийн мэдээлэл

  • Сургуулийн бүртгэлийн хураамж 500 юань
  • Оршин суух зөвшөөрлийн хураамж 400 юань
  • Эрүүл мэндийн даатгал 1000 юань
  • Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр 500 юань
  • Визний хураамж 79 ам.доллар

Дээрх төлбөрийг Хятадад очсоны дараа сургуульдаа төлнө. Хэрэв онлайнаар суралцах бол эдгээр төлбөр гарахгүй.

Бүртгүүлэх

2021 оны 9 сарын 10 өдрөөс өмнө дээрх материалыг бүрдүүлэн уулзалтын цаг авч үйлчлүүлнэ үү.