Флиппин улсын үндэсний баяр

A- A A+
Флиппин улсын үндэсний баяр

Флиппин улсын Сэбү хотод 1980 оноос эхлэн зохион байгуулагдаж  ирсэн шашны ёс уламжлалын наадам болох "Sinulog" наадам тус үндэсний хамгийн том баяр юм.

Тус наадам жил бүрийн 1-р сарын 3 дахь долоо хоногийн Ням гарагт зохион байгуулагддаг бөгөөд зөвхөн Флиппинчүүд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид тус наадмыг зорин хүрэлцэн ирдэг. 

Жил ирэх тусам наадам улам бүр алдартай болж тус наадмаар дамжуулан аялал жуулчлал, арилжаа ч тус улсад илүү хөгжсөн байна."Sinulog" наадам нь хувцас, бүжгээс гадна урлагийн үзүүлбэр, гэрэл зургийн уралдаан, дуу, бүжгийн тэмцээн гэх мэт өргөн цар хүрээг хамардаг.

Оролцогчид концерт, соёлын шоу, салют буудуулах, хөгжилтэй гүйлт, гудамжны үзэсгэлэн гэх мэт баярын арга хэмжээнд оролцож болно. Сүүлийн 18 жилийн туршид Шинэ Зеландад оршин суудаг филиппинчүүдийг жил бүр өөрсдийн хувилбараар тэмдэглэдэг болсон нь наадам нь ямар том нөлөөтэй болохыг нотолж байгаа юм.