Небраскагын Их Сургуулийн тэтгэлэг

A- A A+
Небраскагын Их Сургуулийн тэтгэлэг

Мужийн талаар товчхон

Небраска муж нь АНУ-ын төв хэсэгт оршдог ба нийт 200000км квадрат нутаг дэвсгэртэй бөгөөд 1.9 сая хүн амтай. Линколн хот нь Небраска мужийн төв хот ба Омаха хот нь хамгийн том хотоор шалгарсан байна. Небраска муж нь түүхийн олон дурсгалт газруудтайгаас гадна байгалийн гайхалтай тогтоцтой. 1867 онд АНУ-ын 37-дох мужаар бүртгэгдсэн байна.

Сургуулийн тухай товчхон

Небраскагийн их сургууль нь анх 1869 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт 856 акр газар талбайтай юм. Энэхүү сургуульд нийт 135 гаруй улс орноос  бакалаврын түвшинд 20830 оюутан, мастерийн 4426 оюутан, докторын 564 оюутан суралцаж байна. Та 150 гаруй төрлийн мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Уг сургууль нь АНУ-ын сургуулиудаас 139-д жагсдаг байна.

 

Тэтгэлгийн хэмжээ:

  • 2000$- Тухайн сургуульд шаардагдах бүх зардал

Тавигдах шаардлага:

  • SAT 1030+
  • TOEFL 79+
  • IELTS 6.5+
  • Ахлах сургуулийн дүн онц байх
Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Небраска Мужийн Небраскагийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.