Сиэтл Пасифик Их Сургуулийн тэтгэлэг

A- A A+
Сиэтл Пасифик Их Сургуулийн тэтгэлэг

Сиэтл хотын тухайд товчхон 

 

Сиэтл хотод АНУ -ын баруун эрэгт байрладаг бөгөөд Вашингтон мужын хамгийн том хот юм. Нийт 3.94 сая хүн амтай бөгөөд хамгийн хурдацтай хөгжиж буй хотоор шалгарсан байна. Мөн та бидний мэдэх Microsoft, Starbucks компаниуд  энэхүү хотод үүсгэн байгуулагджээ. Вашингтон мужид өвөл болдоггүй мөнх ногооноороо байдаг учраас цаг агаарын хувьд хамгийн тааламжтай хот юм.

 

 

Сургуулийн тухай товчхон

Seattle Pacific University нь анх 1891 онд үүсгэн байгуулагдсан. Нийт сургуулийн хэмжээ нь 43 акр бөгөөд хотын төвөөс ердөө 10 км юм. Энэхүү сургуульд Индонези, Мексик, Япон гэх мэтчилэн олон орнуудаас ирж суралцаж буй нийт 4000 гаруй сурагчид байна. Та нийт бакалаврын 69, мастерийн 31 болон докторын 6  бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой. Тухайн сургуульд хамгийн эрэлттэй хичээлүүдийн төрөл бол бизнес, сэтгэл зүй, инженер, компьютерийн шинжлэх ухааны чиглэлүүд билээ.

Тэтгэлэгийн хэмжээ

  • 2000$- 22500$

Тавигдах шаардлага 

  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • SAT эсвэл ACT 1000 болон түүнээс дээш оноотой байх.
  • TOEFL 79+  эсвэл IELTS 6.5

Бүртгэлийн дуусах хугацаа 

  • 1 сарын 15
Хэрэв та АНУ улсын Сиэтл Пасифик Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд
хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.