Филиппинд 3 сар Англи хэл сурахад 0₮

A- A A+
Филиппинд 3 сар Англи хэл сурахад 0₮

Филиппиний үзэсгэлэнт Себу арал дээр байрлах 3D Academy English сургуульд нэг сарын турш суралцахад 999$. Eduworld Боловсролын төвөөс шаардлага хангасан иргэдэд суралцах зардлыг зээлээр олгож байна. 

Сургалтын зээлийн шаардлага:

  • 2 сая төгрөгөөс дээш хэмжээтэй сургалтын зээл авах бол барьцаа хөрөнгө
  • Орлого нотлох бичиг баримт
  • Сүүлийн нэг жилийн харилцах дансны хуулга
  • Өмнө нь аль нэг санхүүгийн байгууллагаас авсан муу зээлийн түүхгүй байх

​Сургалтын зээл нь сарын 2.8 хувийн хүүтэй бөгөөд 30 хүртэлх сараар авах боломжтой.

Төлбөрт багтсан зүйлс:

  • Сургалтын төлбөр - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалт + 3 цаг групп сургалт. Долоо хоногт 35 цаг 
  • Дотуур байр - Өрөөндөө дөрвүүлээ байрлана
  • Өдрийн 3 хоол
  • Хими цэвэрлэгээ, угаалга үйлчилгээ
  • Фитнесс. Энэ бүгд дээрх үнэнд багтсан.

 

Бүртгүүлэх бол энэ анкетийг бөглөж илгээнэ үү. 

Сургуулийн дотуур байр, хичээлийн танхим

 

Түгээмэл асуулт, хариултууд

А: 999$-оос өөр зардал гарах уу?

Х: Замын зардал Бээжингээс Себу хүртэл хоёр талдаа 1200,000₮, оршин суух зөвшөөрлийн хураамж SSP 130$, дотуур байрны барьцаа 45$, виз сунгуулахад 62$. Цахилгааны төлбөр хэрэглээгээрээ төлнө.

А: Яагаад Филиппинд Англи хэл сурна гэж?

Х: 1-рт үнэ, 2-рт ганцаарчилсан сургалт нь ярианы чадварыг богино хугацаанд сайжруулна.

А: Филиппин улсад сурахад ямархуу вэ, аюулгүй байдал гэх мэт?

Х: Филиппин улс нь барууны орнууд болон Сингапур, Хонг Конг, Тайвань улсуудтай харьцуулахад амжиргааны зардал хамаагүй бага учир Англи хэлийг хамгийн бага зардлаар сурах, эрэлттэй газрын нэг болоод байна. Өнгөрсөн жил гэхэд Солонгос, Япон, Тайвань, Иран, Орос зэрэг улсуудаас 30,000 гаруй оюутан суралцахаар ирсэн. Иймд Филиппин нь Англи хэл сурахад хамгийн тохиромжтой, аюулгүй улс юм.

А: SSP төлбөр гэж юу вэ, үүнийг заавал төлөх шаардлагатай юу?

Х: SSP гэдэг нь гадаад оюутны оршин суух зөвшөөрлийн хураамж юм. Үүнийг заавал төлөхөөр хуульд заасан байдаг.

А: Тэнд очиж сурахын тулд юу, юу бэлдэх шаардлагатай вэ?

Х: Гадаад паспорт, аяллын зүйлс мөн сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх.

А: Нэг ангид хэчнээн оюутан сурах вэ?

Х: Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалттай, сонгосон ангиасаа хамаараад 3-5 цаг групп сургалт орно. Нэг группд ойролцоогоор 3-8 суралцагч байна.

А: Өдрийн цагийн хуваарь ямархуу байх вэ?

Х: Ямар анги сонгосноос хамаараад Даваа-Баасан гараг хүртэл 7-9 цагт хичээл эхэлнэ. 7:00-8:00 Өглөөний цай, 8:00-12:00 Ганцаарчилсан сургалт, 12:00 Өдрийн буфет хоол, 13:00-18:00 Групп хичээл, 18:00-19:00 Оройн буфет хоол. Мөн та кино ярилцлага, бүжиг, хэлэлцүүлэг гэх мэт нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдаж болно. 

А: Аяллын хөтөлбөрүүд байгаа юу?

Х: Долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр багш сурагчид аялал хийдэг.

А: Интернэт, Wi-Fi үнэгүй байдаг уу?

Х: Тиймээ.

Сургуулийн вэбсайт: http://3d-universal.com/en/

Холбоо барих: 77071511, 89101558