Турк Улсын Олон Улсын Оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

A- A A+
Турк Улсын Олон Улсын Оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

Товч танилцуулга:

Туркийн засгийн газрын санхүүжилттэй энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь ихээхэн өрсөлдөөнтэй явагддаг бөгөөд олон улсын оюутнуудыг Туркийн хамгийн шилдэг их сургуулиудад бакалавр, мастер болон докторын зэргээр тэтгэлэгтэй суралцуулах зорилготой юм. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурах хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт нээлттэй бөгөөд Туркийн их сургуулиудад сурснаар та аливаа зүйлд өөрийн гэсэн үзэл бодолтой болох, мөн түүнийгээ бусадтай хуваалцах чадвар эзэмших боломжтой болох юм.

Тэтгэлгийн хэмжээ:

Сар бүрийн тэтгэмж, Сургалтын төлбөр, нэг талын онгоцны тийз, эрүүл мэндийн даатгал, байр сууц болон нэг жилийн Турк хэлний сургалт

Бакалавр: 1 жилийн Турк хэлний сургалт + 4-6 жил (тухайн сонгосон хөтөлбөрөөс хамаарна.)

Мастер: 1 жилийн Турк хэлний сургалт + 2 жил

Доктор: 1 жилийн Турк хэлний сургалт + 4 жил

 

Тавигдах шаардлага:

Сурлагын үзүүлэлт нь хамгийн багадаа

  • Бакалаврын хөтөлбөр: 70% болон түүнээс дээш
  • Мастерын болон Докторын хөтөлбөр: 75% болон түүнээс дээш
  • Анагаах ухааны хөтөлбөр: 90% болон түүнээс дээш тус тус байна.

Насны шалгуур:

  • Бакалаврын хөтөлбөр: 21 болон түүнээс доош
  • Мастерын хөтөлбөр: 30 болон түүнээс доош
  • Докторын хөтөлбөр: 35 болон түүнээс доош

 

Хэрэв та Турк Улсын Олон Улсын Оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах