OFID-ийн Олон Улсын Оюутнуудад зориулсан тэтгэлэг

A- A A+
OFID-ийн Олон Улсын Оюутнуудад зориулсан тэтгэлэг

Товч танилцуулга:
OFID (OPEC Fund for International Development) –ийн Тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн хөгжиж буй орнуудын залуу оюутнуудыг дэлхийд танигдсан их сургууль болон коллежуудад мастерийн зэргийг тэтгэлгээр суралцуулах зорилготой. Тэрээр OFID нь энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөө эдүгээ 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил нийт 9000 гаруй хүсэлт хүлээн авснаас 50 залууст боловсролоо цаашид үргэлжлүүлэн эзэмших боломж олгосон билээ. Тус тэтгэлэг нь өөрийгөө цаашид хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт нээлттэй.   

 



Тэтгэлэгийн хэмжээ:
Тус тэтгэлэгт сургалтын төлбөр болон бусад нэмэлт төлбөрүүд багтсан болно. Мөн түүнчлэн, нэг талын замын зардал, эрүүл мэндийн даатгал болон 1жилийн сарын тэтгэмж багтсан.

Тавигдах шаардлага:

  • 23-32 настай байх
  • Бакалаврын зэргээр амжилттай  төгссөн байх.
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.
  • Итгэмжлэгдсэн Их Сургуульд элсэх гэж байх.
  • OFID-ийн гол зорилго болох эдийн засгийн хөгжил зэрэг мэргэжил сонгон суралцах хүсэлтэй байх. 

 



Хэрэв та OFID-ийн Олон Улсын оюутнуудад зориулсан тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.
Хүсэлт гаргах