Филиппин улсад хүүхдийн Англи хэлний вакум сургалтын зуны хөтөлбөр зарлагдлаа

A- A A+
Филиппин улсад хүүхдийн Англи хэлний вакум сургалтын зуны хөтөлбөр зарлагдлаа

Филиппин улсын Себу хотын Three H Redwood Academy сургууль болон Eduworld боловсролын төвийн хамтарсан Англи хэлний вакум сургалтын Зуны хөтөлбөр зарлагдлаа. Хөтөлбөрийн онцлог нь хүүхдүүд өдрийн 7 цаг Англи хэлний вакум сургалтанд суухаас гадна монтессори арга зүйд суурилсан амьдрах ухаан, суралцахуйн суурь чадварыг сайжруулах хөтөлбөрт хамрагдана. Уг хөтөлбөр нь хүүхдийн анхаарал төвлөрөл, эмх цэгцийн мэдрэмж, бие даах чадварыг сайжруулах бөгөөд өөрийгөө сонсох, өөртэйгөө ярилцах, асуудалд бие даан шийдвэр гаргах, сонголт хийх чадварыг нэмэгдүүлэх болно.

Үүнээс гадна хүүхдүүд долоо хоног бүр амралтын өдрүүдээр аяллын хөтөлбөрт хамрагдаж, Себу арлын аялал жуулчлалын бүсүүдээр зочлох болно.

ХӨТӨЛБӨР ЭХЛЭХ ХУГАЦАА, ХҮҮХДИЙН ТОО

  • I ээлж: 2022 оны 6 сарын 6 – 7 сарын 1 хүртэл 12 хүүхэд
  • II ээлж: 2022 оны 7 сарын 4 – 7 сарын 29 хүртэл 12 хүүхэд
  • III ээлж: 2022 оны 8 сарын 1 –  8 сарын 26 хүртэл 12 хүүхэд

Нэг групп дэх хүүхдийн тоо 12.

НАСНЫ АНГИЛАЛ

8-13 нас, 14-17 нас

ЦАГИЙН ХУВААРЬ

Өдөрт 4 цаг ганцаарчилсан Англи хэлний сургалт, 3 цаг групп сургалт. Групп хичээлд хүүхдүүд хэлний түвшингөөрөө хуваагдана. Өдөрт 2 цаг монтессори хөтөлбөр явагдана. Өглөө, өдөр, орой 3 хоолтой.

  • 7:00-8:00 Өглөөний цай
  • 8:00-12:00 Англи хэлний хичээл
  • 12:00-13:00 Өдрийн хоол
  • 13:00-16:00 Англи хэлний хичээл
  • 16:00-18:00 Монтессори хөтөлбөр
  • 18:00-19:00 Оройн хоол

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

Өрөөндөө 4 хүүхэд байрлах ба 1 сарын сургалтын төлбөр, байр хоолны төлбөр бүгд нийлээд 1800 ам.доллар.

5 сарын 30 өдрөөс өмнө бүртгүүлбэл 100 ам.долларын хөнгөлөлттэй. Нэг айлын хүүхдүүд, хамаатнууд, найзуудаараа бүртгүүлбэл хүүхэд тус бүр нэмээд 100 ам.долларын хөнгөлөлттэй.

Хүүхдүүдийг хариуцсан Монгол багш нар 24 цагийн турш хамт байна. Эцэг эхчүүд хүссэн үедээ багш нартай холбогдож мэдээлэл авах боломжтой.

Ирж, очих замын зардал: 1200 ам.доллар /Нэгдсэн журмаар захиалга хийхэд энэ үнэ багасах боломжтой/

МАНАЙ ДАВУУ ТАЛ:

  • Бүрэн дунд сургуультай хамтран зохион байгуулж байгаа учраас багш нарын заах арга зүй хүүхдүүдэд чиглэсэн
  • Хүүхдүүдийн аюулгүй байдал, хичээл амралтыг хариуцах 24 цаг хамт байрлах Монгол багш нар
  • Амьдрах ухаан, сурах ур чадварыг сайжруулах монтессори хөтөлбөртэй
  • 7 хоног бүр аяллын хөтөлбөртэй
  • Эрүүл мэндийн даатгал, аяллын давхар даатгалтай
  • Сургуулийн эмч хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг хариуцна
  • Сургуулийн дотуур байр 24 цагийн харуул хамгаалалттай

Eduworld боловсролын төвөөс хүүхдүүдийг нэгдсэн журмаар хүргэж өгч, авна. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 75151582 утсаар аваарай.