Англи хэлийг богино хугацаанд үр дүнтэйгээр, хямд зардлаар сурахыг хүсч байвал Та Филиппин улсыг сонгоорой. Өдрийн 4 цагийн ганцаарчилсан сургалт, 3 цагийн групп сургалт /нэг ангидаа 3-5 суралцагч/, өдөрт нийт 7 цаг Англи хэлний сургалттай. Хичээл тус бүрийг өөр, өөр багш нар өөр өөр арга барилаар заадаг тул маш сонирхолтой. Англи хэл нь Филиппинчүүдийн хоёрдогч хэл учраас бүх хүн Англиар ярьдаг, хичээлээс гадуур Англи хэлийг өдөр тутамдаа ашиглах үнэхээр сайхан орчин бүрдсэн. Мөн манай улсын иргэд тус улсад 30 хоног визгүй зорчдог нь хамгийн том давуу тал юм. Яг одоо бүртгүүлээд Даваа гарагаас хичээлдээ суугаарай.

Манай төв Филиппиний үзэсгэлэнт Себу арал дээр байрлах 3D Academy English сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд манай төвөөр дамжуулан суралцаж байгаа оюутнуудад оргил ачаалалтай үеэс бусад саруудад үндсэн үнээс 300 хүртэлх долларын хөнгөлөлт үзүүлдэг.

Бүртгүүлэх

Төлбөрийн мэдээлэл

Төлбөрийн мэдээлэл

Манай байгууллагаар дамжуулан суралцахад 1 сарын нийт төлбөр 999$ болон хямдардаг. Сургуулийн оргил ачаалалтай үе болох 2 сарын 3 өдрөөс 3 сарын 13 хүртэл, 6 сарын 15 өдрөөс 9 сарын 11 хүртэлх өдрүүдэд үндсэн үнээр суралцана.

Төлбөрт багтсан зүйлс:

Сургалтын төлбөр - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалт + 3 цаг групп сургалт. Долоо хоногт 35 цаг 

Дотуур байр - Өрөөндөө дөрвүүлээ байрлана.

Өдрийн 3 хоол

Хими цэвэрлэгээ, угаалга үйлчилгээ

Фитнесс. Энэ бүгд дээрх үнэнд багтсан.

Манай үүсгэн байгуулагч Н.Мөрөн өөрийн сэтгэгдлээ хуваалцаж байна

Филиппиний Себу арал дээр байрлах 3D Academy English сургуульд ирээд сар болж байна. IELTS оноогоо ахиулангаа сургалтын орчин, амьдрах нөхцөл, сургалтын чанар, багш нарын ур чадвар зэрэгтэй биечлэн танилцахаар энд ирсэн. Манай сургуульд 700 орчим гадаад оюутнууд суралцдаг бөгөөд Япон, Солонгос, Хятад, Тайвань, Вьетнам, Турк, Орос, Казакстан гээд орон бүрийн хүмүүстэй танилцах үнэхээр сонирхолтой байсан. Манай ангийн Солонгос оюутан Английн Кэмбриджийн их сургуулиас урилга авсан бөгөөд IELTS 7.0 оноо авах зорилгоор энд сурч байгаа. Тэрээр өмнө нь Америкт нэг жил хэлний бэлтгэлд сурсан, түүнээс Америкт суралцах, энд суралцах хоёр юугаараа ялгаатай байна гэхэд "Америкт хэлний бэлтгэл өдөрт 4-5 цаг групп сургалт ордог, нэг ангидаа 12-15 оюутантай учир багш нарт хүн нэг бүртэй тулж ажиллах боломж байдаггүй. Надад бас ярианы дадлага хийх цаг бараг гардаггүй байсан. Энд ихэнх цаг нь ганцаарчилсан сургалт учраас үнэхээр дүнтэй байна. Сургалтын төлбөр, амжиргааны зардлын талаар яриад бараг хэрэггүй биз дээ" гэж хариулсан. Энэ салбарт ажилладаг учраас Америк, Австралид сургалтын зардал, амжиргааны түвшин ямар байдгийг маш сайн мэднэ. Америкт өдөрт 4 цаг хичээллэдэг курсын нэг сарын төлбөр 1200-1800 ам.доллар байдаг, Австралид өдөрт 4 цаг хичээллэдэг курсын нэг сарын төлбөр 880-1400 австрали доллар байдаг. Үүн дээр амжиргааны зардал сард дунджаар 1500 ам.доллар гэж үзвэл дор хаяж 2500 ам.долллараар нэг сар Англи хэл сурна гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт манай ангид нэг Япон бүсгүй ирлээ. Өөрийгөө танилцуулсан, Австралид 6 жил амьдарч байна, хэлээ сайжруулах зорилгоор энд ирсэн гэхээр нь би буруу сонссон байлгүй дээ гэж бодоод "Уучлаарай, та Австралид 6 жил амьдарсан гэсэн үү" гэтэл "Тиймээ, би Австралид Япон ресторанд ажилладаг, Япончуудтайгаа ажилладаг учраас хэлээ сайжруулах боломж гараагүй юм аа" гэлээ. Би сониучирхаад яагаад Австралидаа сурч болоогүй юм бэ, тэнд маш олон хэлний төвүүд байдаг шүү дээ гэтэл "Тэнд ганцаарчилсан сургалт нь маш үнэтэй" гэж хариулсан. Япон, Солонгосчууд Америк, Австрали улсруу зорчиход манайх шиг өндөр визний шаардлага тавигддаггүй, тэд хүссэн үедээ тийшээ сурахаар явж болно. Гэтэл манай сургуульд долоо хоног бүр маш олон Япон, Солонгос оюутнууд Англи хэл сурахаар ирдэг нь надад нэгийг бодогдуулсан.

Энд нэг зүйлийг ярихгүй өнгөрч болохгүй нь. Манай төвөөр дамжуулан Австрали улсад суралцахаар виз мэдүүлж байгаа хүмүүс санхүүгийн баталгаа гэж 60 сая төгрөг банкинд байршуулдаг. Энэ мөнгийг байршуулах хүүний зардал гэхэд 6 сая орчим төгрөг болдог. Гэр бүлээрээ урт хугацаанд ажиллаж, амьдрах зорилготой хүмүүст л Австрали улсыг зөвлөж байна, харин хэлээ сайжруулах хүсэлтэй, IELTS-т өндөр оноо авч тэтгэлэгт хүсэлт гаргах эсвэл хэл сураад карьераа ахиулах хүсэлтэй хүмүүст энд ирэхийг зөвлөж байна.

Филиппин хүмүүс маш найрсаг, бүгд Англиар чөлөөтэй ярьдаг. Энд үзэж харах, аялах газар маш ихтэй. Сургуулиас 7 хоног бүр аяллын хөтөлбөр гаргадаг. Хүсвэл 7 хоног бүр аяллаар явж болно. Надад хамгийн их таалагдсан зүйл нь сургуулиас холгүй байдаг 5 одтой зочид буудлын фитнесс, бассейнд орох ваучерийг оюутнууддаа бэлэглэдэг нь. Тэнд бэлтгэл хийж, усанд сэлэх үнэхээр гоё. Тэгээд 7 хоног бүр аяллаар явдаг нь бас үнэхээр таалагддаг. За тэгээд үндсэн гол зорилго болох Англи хэл сурах тухайд ярихад өдөржин Англи хэлээр яриад байхаар сүүлдээ Монголоор юу гэдэг билээ гэж бодогддог. Энд ирсэндээ үнэхээр их баяртай байна. Та бүхнийг Англи хэл сурч, өмнөө тавьсан зорилгидоо хүрэхэд бидний зүгээс туслахад бэлэн байна. Анхаарч дуустал нь уншсан хүмүүстээ Баярлалаа. 

 

3D Academy English сургууль Себу хотын төвд байрлах хичээлийн 3 давхар байр, оюутны 2 дотуур байртай. Зарим гэр бүлээрээ ирсэн, ганцаараа байрлах хүсэлтэй оюутнууд сургуулиас холгүй орших Tsai зочид буудалд байрладаг. Сургуулийн хажууд худалдааны төв, фитнес, супермаркет, ресторанууд, түргэн хоолны сүлжээнүүд байдаг. Кинотеатр, худалдааны төв, автобус зогсоол, усан онгоцны зогсоол бүх зүйлдээ ойрхон. Сургуулийн орчин нөхцөл, дотуур байр, анги танхимыг бодитоор харахыг хүсвэл энэхүү видеог үзээрэй.

Бүртгүүлэх

Түгээмэл асуулт, хариулт

А: 999$-оос өөр зардал гарах уу?

Х: Замын зардал Бээжингээс Себу хүртэл хоёр талдаа 1200,000₮, оршин суух зөвшөөрлийн хураамж SSP 130$, дотуур байрны барьцаа 45$, виз сунгуулахад 62$. Цахилгааны төлбөр хэрэглээгээрээ төлнө.

А: Яагаад Филиппинд Англи хэл сурна гэж?

Х: 1-рт үнэ, 2-рт ганцаарчилсан сургалт нь ярианы чадварыг богино хугацаанд сайжруулна.

А: Филиппин улсад сурахад ямархуу вэ, аюулгүй байдал гэх мэт?

Х: Филиппин улс нь барууны орнууд болон Сингапур, Хонг Конг, Тайвань улсуудтай харьцуулахад амжиргааны зардал хамаагүй бага учир Англи хэлийг хамгийн бага зардлаар сурах, эрэлттэй газрын нэг болоод байна. Өнгөрсөн жил гэхэд Солонгос, Япон, Тайвань, Иран, Орос зэрэг улсуудаас 30,000 гаруй оюутан суралцахаар ирсэн. Иймд Филиппин нь Англи хэл сурахад хамгийн тохиромжтой, аюулгүй улс юм.

А: SSP төлбөр гэж юу вэ, үүнийг заавал төлөх шаардлагатай юу?

Х: SSP гэдэг нь гадаад оюутны оршин суух зөвшөөрлийн хураамж юм. Үүнийг заавал төлөхөөр хуульд заасан байдаг.

А: Тэнд очиж сурахын тулд юу, юу бэлдэх шаардлагатай вэ?

Х: Гадаад паспорт, аяллын зүйлс мөн сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх.

А: Нэг ангид хэчнээн оюутан сурах вэ?

Х: Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалттай, сонгосон ангиасаа хамаараад 3-5 цаг групп сургалт орно. Нэг группд ойролцоогоор 3-8 суралцагч байна.

А: Өдрийн цагийн хуваарь ямархуу байх вэ?

Х: Ямар анги сонгосноос хамаараад Даваа-Баасан гараг хүртэл 7-9 цагт хичээл эхэлнэ. 7:00-8:00 Өглөөний цай, 8:00-12:00 Ганцаарчилсан сургалт, 12:00 Өдрийн буфет хоол, 13:00-17:00 Групп хичээл, 17:00-19:00 Оройн буфет хоол. Мөн та кино ярилцлага, бүжиг, хэлэлцүүлэг гэх мэт нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдаж болно. 

А: Аяллын хөтөлбөрүүд байгаа юу?

Х: Долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр багш сурагчид аялал хийдэг.

А: Интернэт, Wi-Fi үнэгүй байдаг уу?

Х: Тиймээ.

Бүртгүүлэх