Eduworld Боловсролын төв нь чанартай боловсрол эзэмших, гадаадад сурах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор 2011 онд байгуулагдсан бөгөөд олон улсад зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оюутан залуусыг хамруулж, санхүүгийн дэмжлэг авахад туслалцаа үзүүлдэг байгууллага юм.Манай боловсролын төв 2011 онд АНУ-ын Махариши Менежментийн Их сургуулийн албан ёсны төлөөлөгчийн газраар сонгогдсон бөгөөд санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахад дэмжлэг үзүүлж байна.
         Өнгөрсөн 2012 онд бид 20 гаруй улсын 500 орчим Их дээд сургууль, Боловсролын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Боловсролын Агентийн Нэгдсэн Сүлжээнд гишүүнээр элссэн бөгөөд Монголын хүүхэд залуучуудад сурч, боловсрох таатай боломж улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.