Print | 2019-10-04

Мужийн талаар товчхон

Пенсилвани муж нь Америкийн Нэгдсэн Улсын Зүүн Хойд хэсгийн Дундад Атлантын бүсэд орших муж улс. Өмнө талаараа Делавар, Мэрилэнд, баруун өмнөд талаараа Баруун Виржини, баруун талаараа Охайо, хойд талаараа Нью-Йорк Муж Улс болон Канадтай, зүүн талаараа Нью-Жерси муж улстай тус тус хиллэдэг. Муж улсын хамгийн олон хүн амтай хотууд гэвэл Филаделфиа, Питтсбург, Аллентаун болно.Нийт 119283 км квадрат газар нутагтай ба аюул багатай хотуудаас АНУ -ын хэмжээнд хүн амынхаа тоогоор 6 т жагсдаг муж юм.

Сургуулийн тухай товчхон 

Duquesne University School нь анх 1878 онд 40 оюутан, 6 багштай үйл ажиллагаагаа эхэлсэн үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо нийт 79000 гаруй төгсөгчидтэй байна. Нийт 10363 сурагчидтайгаас гадна 49 акр газар хэмжээтэй байна. Та бакалаврын , мастерийн  болон докторын нийт 189 бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой. Нийт үндэсний их сургуулиудаас 132-д жагсдаг байна. 

 

Тэтгэлгийн хэмжээ:

  • 3000$ - 18000$

Тавигдах шаардлага:

  • TOEFL 80+
  • IELTS 7+
  • Ахлах сургуулийн дүн онц байх

Бүртгэлийн дуусах хугацаа

12 сарын 1

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын  Пенсилвани Мужийн Duquesne University School  сургуульд тэтгэлэгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

https://share.hsforms.com/1NmoozRT_SBOlkam10M_Viw1jfxm

 


Холбоотой мэдээлэл