Print | 2019-09-09

Филиппиний үзэсгэлэнт Себу арал дээр байрлах 3D Academy English сургуульд нэг сарын турш суралцахад ердөө 999$. Eduworld Боловсролын төвөөс 3 сарын хугацаанд суралцах бүх зардлыг сургалтын зээлээр олгож байна. Та нэг ч төгрөг төлөх шаардлагагүй, эхлээд сур, дараа нь төлөлтөө хийгээрэй. Төлбөрт багтсан зүйлс:

  • Сургалтын төлбөр - Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалт + 3 цаг групп сургалт. Долоо хоногт 35 цаг 
  • Дотуур байр - Өрөөндөө дөрвүүлээ байрлана
  • Өдрийн 3 хоол
  • Хими цэвэрлэгээ, угаалга үйлчилгээ
  • Фитнесс. Энэ бүгд дээрх үнэнд багтсан.

 

Элсэлт авах хугацаа: 2019 оны 9 сарын 20 хүртэл. Онцгой үнийн санал 2019 оны 9 сар дуустал хүчинтэй. 

Бүртгүүлэх бол энэ анкетийг бөглөж илгээнэ үү. 

 

Түгээмэл асуулт, хариултууд

А: 999$-оос өөр зардал гарах уу?

Х: Замын зардал Бээжингээс Себу хүртэл хоёр талдаа 1200,000₮, оршин суух зөвшөөрлийн хураамж SSP 130$, дотуур байрны барьцаа 45$, виз сунгуулахад 62$. Цахилгааны төлбөр хэрэглээгээрээ төлнө.

А: Яагаад Филиппинд Англи хэл сурна гэж?

Х: 1-рт үнэ, 2-рт ганцаарчилсан сургалт нь ярианы чадварыг богино хугацаанд сайжруулна.

А: Филиппин улсад сурахад ямархуу вэ, аюулгүй байдал гэх мэт?

Х: Филиппин улс нь барууны орнууд болон Сингапур, Хонг Конг, Тайвань улсуудтай харьцуулахад амжиргааны зардал хамаагүй бага учир Англи хэлийг хамгийн бага зардлаар сурах, эрэлттэй газрын нэг болоод байна. Өнгөрсөн жил гэхэд Солонгос, Япон, Тайвань, Иран, Орос зэрэг улсуудаас 30,000 гаруй оюутан суралцахаар ирсэн. Иймд Филиппин нь Англи хэл сурахад хамгийн тохиромжтой, аюулгүй улс юм.

А: SSP төлбөр гэж юу вэ, үүнийг заавал төлөх шаардлагатай юу?

Х: SSP гэдэг нь гадаад оюутны оршин суух зөвшөөрлийн хураамж юм. Үүнийг заавал төлөхөөр хуульд заасан байдаг.

А: Тэнд очиж сурахын тулд юу, юу бэлдэх шаардлагатай вэ?

Х: Гадаад паспорт, аяллын зүйлс мөн сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх.

А: Нэг ангид хэчнээн оюутан сурах вэ?

Х: Өдөрт 4 цаг ганцаарчилсан сургалттай, сонгосон ангиасаа хамаараад 3-5 цаг групп сургалт орно. Нэг группд ойролцоогоор 3-8 суралцагч байна.

А: Өдрийн цагийн хуваарь ямархуу байх вэ?

Х: Ямар анги сонгосноос хамаараад Даваа-Баасан гараг хүртэл 7-9 цагт хичээл эхэлнэ. 7:00-8:00 Өглөөний цай, 8:00-12:00 Ганцаарчилсан сургалт, 12:00 Өдрийн буфет хоол, 13:00-18:00 Групп хичээл, 18:00-19:00 Оройн буфет хоол. Мөн та кино ярилцлага, бүжиг, хэлэлцүүлэг гэх мэт нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдаж болно. 

А: Аяллын хөтөлбөрүүд байгаа юу?

Х: Долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр багш сурагчид аялал хийдэг.

А: Интернэт, Wi-Fi үнэгүй байдаг уу?

Х: Тиймээ.

Сургуулийн вэбсайт: http://3d-universal.com/en/

Холбоо барих: 77071511, 89101558


 

 



Холбоотой мэдээлэл