Print | 2019-07-16

Монгол залуус эрдэм мэдлэг, боловсролоо дээшлүүлэх зорилгоор мөн, өөрийн орны агаар, орчины нөхцөл байдлын хүүхдэд нөлөөлж байгаа сөрөг нөлөөнөөс болоод гадаадын орныг ихээр зорих болсон. Хилийн чанадад сурч боловсрохоор зэхэж буй, харь оронд ажиллаж амьдрахаар сэтгэл шулуудсан олон мянган монгол залуу гэр бүлүүдийн өмнө тулгардаг хамгийн чухал асуудал бол гэр бүлээрээ суралцаж, ажиллаж амьдрах боломж бүхий орон юм. Мэдээж хэрэг гэр бүл хол байснаар хайртай хүмүүсийн хоорондын харилцаа хөндийрч, тэр тусмаа үр хүүхдүүд ээж аавынхаа хайр халамжийг бүрэн мэдэрч чадахгүй байгаагаас болоод сэтгэлийн хямралыг мэдэрч өсөхөд хүрдэг.

Тэгвэл Австрали тив өнөө цагт эрдэм мэдлэгийн их аянд дөрөөлсөн, шинэ амьдрал, шинэ боломжийн эрэлд мордсон орчин цагийн монголчуудын “Шинэ суурьшлын бүс” нь гэж үзэж болохоор байна. 

Австрали улсад жилдээ 600 мянга гаруй гадаад оюутан ирж бүх шатны боловсролын түвшинд суралцдаг гэсэн тоо баримт бий. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол гэж ид яригдаж буй өнөө үед чанартай боловсрол олж авах гэсэн хүсэлтэй залуусын хэрэгцээнд яах аргагүй нийцэх их сургуулиуд Австралид бий. Мөн Австрали улс бол тайван, гэмт хэргийн гаралт харьцангуй бага орон. Дээрээс нь зөөлөн дулаан уур амьсгал, үзэсгэлэнт далайн эргүүд, өндөр хөгжилтэй хотууд гээд олон улсын оюутнуудыг татах зүйл олон. Оюутан хүн амьдрахад хамгийн таатай хотуудад Сидней, Мэльбурн, Брисбэни, Канберра гээд хотууд бүгд ордог. 

   

Түүнчлэн нэгэнт дэлхийн өнцөг булан бүрээс цугласан арьс өнгө, итгэл үнэмшил, нийгмийн янз бүрийн давхрагын түмэн зүйлийн хүмүүс ажиллаж, амьдарч буй тул бие биенээ жижиг сажиг зүйлээр ялгаварлах гэх мэт асуудал байхгүй гэхэд болно. Дээрээс нь оюутан хүн гэр бүлээ суралцаж байх хугацаандаа авч явах боломжтой бөгөөд өөрөө хагас цагаар, гэр бүл нь бүтэн цагаар ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж байдаг.

2017 оны статистик судалгаагаар Австралийн амьжиргааны өртөг монголоос дунджаар 52,68 хувиар өндөр. Харин сарын дундаж цалин нь 4099 австрали доллар байсан.

Тэгвэл австралид сурч амьдарч байгаа монгол гэр бүлүүд санхүүгийн хэрэгцээгээ хэрхэн зохицуулдаг тухай хүргэе.

Суралцагч: Суралцагч хэрвээ хэлний бэлтгэлд сурцалцаж байгаа бол 7 хоногийн 20 цаг, баклавар болон түүнээс дээш зэргийг горилон суралцаж байгаа бол цагийн хязгааргүй  ажил эрхлэх албан ёсны эрхтэй байдаг бөгөөд хэлний мэдлэгийн түвшин, ажлын ур чадвараас хамаараад хийх ажил өөр өөр байдаг. Суралцагч 7 хоногтоо хамгийн багадаа 700-900 AUD-ын цалин авдаг ба энэ Монголын цалингийн дундажтай харьцуулвал 1 сарын цалинтай дүйцэх хэмжээний орлого юм.

   

Мөн дагалдан гишүүний хувьд ажлын цаг суралцагчийн сурч байгаа зэргээс хамаардаг буюу хэлний бэлтгэл бол 2 долоо хоногийн 40 цаг, баклавараас дээш зэргийг горилон суралцаж байгаа бол цагийн хязгаарлалтгүй ажилдаг.

Австралийн эдийн засаг тэр чигтээ “зээл” дээр тогтдог гэж иргэд нь үздэг. Notebook $20 гэсэн байвал гайхах зүйл биш юм. Учир нь $20 төлөөд л тэр компьютерийг авна, гэхдээ 2 жилийн хугацаанд сард $50 төлөөд байгаарай гэдэг. Сард хамгийн багадаа $2400-$3000 доллар авч байгаа хүнд энэ бол нэг их дарамт биш.

Австралид ажиллаж байгаа Монголчуудын хувьд цагт доод тал нь $15 авдаг. Хөдөлмөрийг нь үнэлээд эхлэхээр цагандаа харамч болж эхэлдэг. Нэг өдөр ажиллахгүй байхад л хамгийн багадаа $100 доллар алдаж байгаа болохоор тэр. Тэгэхээр Австралид байгаа хүмүүсийн хувьд “цаг хугацаа” үнэхээр үнэтэй байдаг.

Эрхэлж болох ажлыг дурдвал:

  1. Эрэгтэйчүүдийн хувьд:  Айл нүүлгэлт, барилгын туслах, хүргэлтийн ажил ... г.м
  2. Эмэгтэйчүүдийн хувьд: Зөөгч, буудал цэвэрлэгээ, оффис цэвэрлэгээ, худалдагч .. г.м ажлууд олдоц ихтэй байдаг. Гэхдээ таны англи хэлний мэдлэг өндөр, ажлын ур чадвар, дадлага туршлага арвин бол мэргэжлээрээ ч ажиллах боломжтой байдаг.

Аливаа шинэ зүйлд дасан зохицоход, амжилтанд хүрэхэд бага ихгүй бэрхшээл тулгардаг нь бодит үнэн. Тэгвэл танай гэр бүлийн хувьд ч гэсэн тус орныг зорьсноор эхний 6 сараас, нэг жилийн хугацаанд тухайн орны цаг уур амьсгал болон амьжиргааны хэв маягт дасан зохицоход тэвчээр хийгээд шаргуу хөдөлмөр шаардах боловч гэр бүлээрээ амьдрах, сурч боловсрох хамгийн таатай орон бол яах аргагүй Австрали улс гэдгийг та дээрх баримтуудаар ойлгосон гэдэгт итгэж байна.



Холбоотой мэдээлэл