Print | 2019-04-29

Мужийн талаар товчхон

 Арканзас муж нь Америкийн Нэгдсэн Улсын Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс юм. Нийслэл хот нь Литтл Рок юм. Тус муж нь 3,013,825 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Литтл Рок ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 137,733 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 29 дэх том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Арканзасийн Их Сургууль нь анх 1871 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Арканзас мужийн Фейеттевилле хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 27800 гаруй оюутантай бөгөөд нийт 10 салбар коллежтэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын 86, мастерийн 86 болон докторын 23 бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

  Тус сургууль нь Америкийн Нэгдсэн Улс төдийгүй дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд гадаад оюутнуудад зориулсан олон төрөл бүхий тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгодгоороо онцлогтой.

Тэтгэлгийн хэмжээ:

  • 4000$ – 17500$

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 79 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.
  • SAT- 1206 эсвэл ACT 20 болон түүнээс дээш оноотой байх.

Бүртгэлийн хугацаа: 1 сарын 15

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Арканзас Мужийн Арканзасийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах



Холбоотой мэдээлэл