Print | 2019-04-29

Мужийн талаар товчхон

  Хойд Каролина муж нь Америкийн Нэгдсэн Улсын зүүн өмнөд хэсэгт орших АНУ-ын нэгэн муж улс юм. Нийслэл хот нь Ралейх юм. Тус муж нь  10,383,620 гаруй хүн амтай бөгөөд тус мужийн хамгийн их хүн амтай хотод Чарлотте ордог байна. Газар нутгийн хэмжээ нь 139,390 км.кв бөгөөд үүгээрээ АНУ-ын нийт 50 мужаас 28 дахь том мужид тооцогддог байна. 

Сургуулийн тухай товчхон

  Хойд Каролина Мужийн Их Сургууль нь анх 1887 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын Хойд Каролина мужийн Ралейх хотод байрладаг. Тус сургууль нь одоогоор 35000 гаруй оюутантай бөгөөд нийт 12 салбар коллежтэй. Мөн түүнчлэн тус сургуульд бакалаврын 106, мастерийн 104 болон докторын 61 бүхий мэргэжлийн чиглэлүүдээс сонгон суралцах боломжтой.

 Тус сургууль нь инженер, бизнес, хөдөө аж ахуй болон шинжлэх ухааны чиглэлүүдээр тэргүүлдэг их сургуулиудын нэг бөгөөд тус муж дахь хамгийн том их сургууль хэмээн тооцогддог байна.

Тэтгэлгийн хэмжээ:

  • 7500$ - 19500$
  • Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх

Тавигдах шаардлага:

  • TOEFL IBT-ийн 85 эсвэл IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байх.
  • Ахлах сургуулийн дүн онц байх.
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.

Бүртгэлийн хугацаа:  1 сарын 5

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсын Хойд Каролинагийн Мужийн Их Сургуульд тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах



Холбоотой мэдээлэл