Print | 2019-04-03

GMAT шалгалтын талаар

Шалгалтын талаар товчхон

 GMAT буюу Graduate Management Admission Test нь магистрын түвшинд бизнес, менежментийн чиглэлээр  сурахад шаардлагатай чадваруудыг хэмжих компьютер дээр авдаг шалгалт юм. GMAT-н шалгалтыг эдийн засаг, санхvv, менежмент, бизнесийн чиглэлээр бакалавраас дээгvvр зэргээр суралцахад хэрэгтэй болдог. Тус шалгалтыг Graduate Management Admissions Council хариуцдаг байна. Дэлхий даяар 6,000 гаруй магистрын хөтөлбөр тус шалгалтын оноог хүлээн зөвшөөрдөг. Тус шалгалтын оноо нь нийт 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

 

Шалгалтын бүтцийн хувьд:

 GMAT шалгалт нь задлан шинжилгээ бүхий бичвэрт үнэлгээ өгөх, нэгтгэн дүгнэх, тоон шинжилгээ болон үгийн хэсэг гэсэн 4 гол хэсгээс бүрддэг бөгөөд шалгалт нийт 3 цаг 30 минут орчим үргэлжилдэг.

 

Хэсэг

Хугацаа

Даалгавар

Тайлбар

Задлан шинжилгээ бүхий бичвэрт үнэлгээ өгөх

30 минут

1 сэдэв

Үндсэн санаа, аргументэд дүн шинжилгээ хийх

Нэгтгэн дүгнэх

30 минут

12 асуулт

  • Олон эх сурвалжийг нэгтгэн дүгнэх
  • График мэдээлэл ойлгох
  • Хоёр талт шинжилгээ
  • Хүснэгтэн мэдээлэл шинжлэх

Тоон шинжилгээ

75 минут

37 асуулт

  • Дата хүртээмж
  • Асуудал шийдвэрлэх

Үгийн хэсэг

75 минут

41 асуулт

  • Уншиж ойлгох
  • Шүүмжлэлт уншлага
  • Өгүүлбэр засах

Шалгалтын оноог тооцох журам

GMAT шалгалт нь дөрвөн хэсгээс бүрддэг бөгөөд хэсэг тус бүр тусдаа үнэлэгддэг.

  •       Тоон болон үгийн хэсэг нь 200-800 хооронд оноотой.
  •        Нэгтгэн дүгнэх хэсэг нь 1-8 хооронд оноотой       
  •        Задлан шинжилгээ бүхий бичвэрт үнэлгээ өгөх хэсэг нь 0-6 хооронд тус тус оноотой.

Шалгалтын төлбөр: 250$

Шалгалтын төв: “Success” сургалтын төв

Шалгалтанд бүртгүүлэх: Энд дарна уу



Холбоотой мэдээлэл