Print | 2019-04-02

Шалгалтын тухай товчхон

 

SAT буюу Scholastic Assessment  Test нь анх 1926 оноос College Board хэмээх ашгийн бус хувийн байгууллагаас хэрэгжүүлж эхэлсэн шалгалт бөгөөд тэрээр ETS (Educаtional Testing Service)-тай хамтран зохион байгуулаг байна. Тус шалгалт нь Америкийн их дээд сургуульд, коллежид ороход гол шалгуур болдог ба үүнээс гадна дэлхийн зарим их дээд сургуулиуд тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн болон туслах шалгуур болгон түгээмэл ашигладаг бөгөөд ахлах ангийн төгсөх сурагчдын хувьд ихээхэн чухал шалгалт юм. SAT шалгалтын оноо нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

Шалгалтын оноог тооцох журам:

SAT шалгалт нь Математик, Шүүмжлэлт уншлага болон Бичиг гэсэн үндсэн гурван хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр 200-800 хооронд оноотой. Энэ нь тус шалгалт дээр хамгийн ихдээ 2,400 оноо авч болно гэсэн үг юм.

Шалгалтын бүтэц:

Хэд хэдэн удаа шинэчлэлт өөрчлөлт хийгдэж байсан тэрээр хамгийн сүүлд буюу 2016 оны 3-р сараас Redesigned эсвэл NEW SAT авагдаж эхлэв.

Шалгалтын бүтцийн хувьд Evidence-Based Reading(баталгаанд суурилсан унших даалгавар), Math буюу Тоо гэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд хэрэв та хүсвэл Optional Essay буюу Эсээ хэсгийг нэмж өгөх боломжтой. Шалгалтын хугацаа 3 цаг бөгөөд Optional Essay сонгосон тохиолдолд нэмэлт 50 минут сууж эсээгээ бичнэ гэсэн үг.

 

1. Evidence-Based Reading (96АСУУЛТ,100 МИНУТ)

       А. READING (52 АСУУЛТ, 65 МИНУТ)

       ЗАВСАРЛАГАА 10 МИНУТ

       B. WRITING (44 АСУУЛТ, 35 МИНУТ)

2. Math (58АСУУЛТ, 80 МИНУТ)

       A. NO CALCULATOR (20 АСУУЛТ, 25 МИНУТ)

       ЗАВСАРЛАГАА 5 МИНУТ

       B. CALCULATOR PERMITTED (38АСУУЛТ, 55 МИНУТ)

3. Optional Essay(1УНШИЖ БИЧИХ ДААЛГАВАР, 50 МИНУТ)

Шалгалтын бүртгэл:

Тус шалгалтыг өгөхдөө www.collegeboard.org сайтаар орж бүртгүүлдэг ба шалгалт болохоос ойролцоогоор 1 сарын өмнө бүртгэл хаагддаг байна.  Төлбөрийн хувьд 47$ байдаг бөгөөд Монголд SAT шалгалтыг дараах газруудад авдаг байна.

 

1.INTERNATIONAL SCHOOL OF ULAANBAATAR

2.JET SCHOOL OF ENGLISH

3.ENGLISH ACADEMY OF MUST

4.EDEX SCHOOL

 



Холбоотой мэдээлэл