Print | 2019-03-21

Йоркийн их сургууль нь 1959 онд байгуулагдсан бөгөөд Канад улсын 3дахь том их сургуульд тооцогддог. Тэрээр нийт 51000 гаруй оюутантай бөгөөд үүнээс 6200 гаруй нь дэлхийн 178 гаруй орноос ирж суралцаж байна.
Йоркийн их сургуульд өргөн хүрээний мэргэжлийн чиглэлээр суралцах онцгой бөгөөд ховор боломж нь оюутнуудад өөрсдийн үзэл бодол, ур чадвар болон сонирхлынхоо хүрээг тэлэх, мөн түүнчлэн кариерийн өргөн боломжуудад өөрсдийн чадавхиа нээн харуулахад тусална.
Тэтгэлэгийн хэмжээ:
500-14000$ 
Тавигдах шаардлага:

  • TOEFL-ийн оноо 83 , IELTS-ийн оноо 6,5 болон түүнээс дээш байх.
  • GPA 80% болон түүнээс дээш байх
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Суралцах хүсэл эрмэлзэлтэй, нийгмийн идэвхтэй оролцоотой байх.




Хэрэв та Канад улсын Йоркийн Их Сургуулийн Олон Улсын Оюутнуудад зориулсан тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах



Холбоотой мэдээлэл