Print | 2019-03-21
Хамбер Коллеж нь 1967 онд байгуулагдсан бөгөөд Канад улсын Торонто болон Онтарио хотуудад орших 3 салбар бүхий коллежтэй. Тус коллеж нь өргөн хүрээний төрөл бүхий мэргэжлүүдээр суралцах боломжийг санал болгодог бөгөөд оюутнуудынхаа голчлон практик болон кариерийн тал дээр анхаарч суралцахыг зорилгоо болгон үйл ажиллагаа явуулдаг.
Тус коллежийн тэтгэлэгүүд нь гурван улиралд(өвөл, зун, намар) тус тус зарлагддаг бөгөөд сурлагын үзүүлэлт, нийгмийн оролцоо,  зорилго тодорхойлсон захидал зэрэгт суурьлан олгогдоно.
Тэтгэлэгийн хэмжээ:
1000-5000$
Full tuition 
Тавигдах шаардлага:
  • Хэлний шаардлагыг хангасан байх.
  • TOEFL-ийн оноо 80, IELTS-ийн оноо 6 болон түүнээс дээш байх.
  • Ахлах сургуульдаа амжилттай суралцсан байх.
  • GPA 75% болон түүнээс дээш байх.
  • Суралцах хүсэл эрмэлзэлтэй, нийгмийн идэвхтэй оролцоотой байх. 
Бүртгэлийн хугацаа: 5- сарын 17 хүртэл


Хэрэв та Канад улсын Хамбер Коллежийн Олон Улсын Оюутнуудад зориулсан тэтгэлгээр суралцахыг хүсвэл дараах холбоосоор орж, манай боловсролын төвд хүсэлт гаргана уу. Хүсэлтийг хүлээн авсан зөвлөх ажилтан тантай холбогдож, тэтгэлэгт хамрагдах дараагийн алхмыг хамт хийх болно.

Хүсэлт гаргах

 


Холбоотой мэдээлэл