Print | 2019-02-07
Австрали улсад суралцахад гэр бүлийн гишүүдтэйгээ хамт явахыг албан ёсоор зөвшөөрдөг. Үүний тулд:
· Та виз мэдүүлэхдээ гэр бүлийн гишүүдийн өргөдлийг давхар хавсаргах
· Эсвэл сурах визээ авсны дараа гэр бүлийн гишүүн дээр дагалдан виз мэдүүлнэ. Хэрэв та анхлан суралцах виз хүсэхдээ эхнэр/нөхөр, хүүхдүүдийн мэдээллийг оруулаагүй бол тэд дараа нь дагалдан виз мэдүүлэх эрхгүй болохыг анхаарна уу.
Бүрдүүлэх бичиг баримт
Дагалдан виз мэдүүлэхэд дараах бичиг баримтыг виз хүсэх өргөдөлд хавсаргана.
· Хувийн бичиг баримт – Төрсний гэрчилгээ, Иргэний үнэмлэх, Гадаад паспорт
· Гэр бүлийн гишүүнийг нотолсон бичиг баримт – Гэрлэлтийн баталгаа эсвэл төрсний гэрчилгээ
· Сургуулиас суралцаж байгаа гэсэн баталгаа
· Санхүүгийн баталгаа. Үүнд:
o Жилийн орлого хамгийн багадаа 70,000 австрали доллар болохыг нотолсон бичиг баримт
o Нэг жилийн сургалтын төлбөр, гэр бүлийн гишүүд болон та өөрөө эхний 12 сарын амьдрах зардал, замын зардал мөн сургуулийн насны хүүхдүүдийн нэг жилийн сургалтын төлбөрийг санхүүжүүлэх чадамжтай гэдгийг харуулсан мөнгөн баталгаа
· Сургуулийн насны хүүхдүүдийн сургуульд элссэн тухай мэдэгдэл
· Дагалдан виз хүссэн хүн бүрийн эрүүл мэндийн даатгал хийлгэсэн тухай баримт
Эх сурвалж: https://www.homeaffairs.gov.au/trav/stud/brin

Анхаарах зүйл нь Австралийн визний шаардлага бөгөөд тухайн улсад суралцах зардлаа бүрэн санхүүжүүлэх чадамжтай гэдгээ нотлох ёстой байдаг. Манай байгууллагын хувьд зөвхөн визний шаардлага хангасан хүнтэй гэрээ байгуулдаг бөгөөд үйлчлүүлэгч визний шаардлагагыг хангахын тулд заавал Хувьчилсан зөвлөгөө авсан байх шаардлагатай. Хувьчилсан зөвлөгөөний давуу тал, боломжууд:
* Зөвхөн танд зориулагдсан цаг
* Мэргэшсэн зөвлөх /Австралийн Цагаачлалын албанаас магадлан итгэмжлэгдсэн зөвлөх/
* Визний шаардлага /Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт гаргаж өгнө/
* Санхүүгийн тооцоолол /Ганцаараа болон гэр бүлээрээ явахад гарах зардал/
* Санхүүгийн баталгаа /Байгууллага, хувь хүнээр батлан даалгах боломжтой эсэх, орлогоо хэрхэн нотлох/
* Визний татгалзсан хариу авсан муу түүхүүд /Зайлшгүй анхаарах зүйлсүүд/
* "Австралид суралцах гарын авлага" ном бэлэглэнэ.
* Зөвлөх үйлчилгээний төлбөрөөс 50% хөнгөлөлт үзүүлнэ.

77071511 утсаар Хувьчилсан зөвлөгөөний цаг захиалаарай. 

 


Холбоотой мэдээлэл