Print | 2018-03-15
Улс төр эдийн засгийн дуулиант хэрэг явдалд ороогдсон эрхмүүдийн хэн нь хэн бэ? Г.Алтан, Ш.Батхүү нарын CV.

Ш.Батхүү:



Ш.Батхүү нь 1985 онд Санхүү эдийн засгийн техникум, 1990 онд ОХУ-ын Москва хотын Статистик-эдийн засгийн их сургуулийг төгссөн байна.

1990-1992 онд Статистикийн төв газарт эдийн засагч, 1992-1994 онд УБ хотын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1994-1996 онд “MCS” ХХК-д дэд захирал, 1996-1999 онд “Жамп” ХХК-д дэд захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

1999 оноос одоог хүртэл “Жаст Групп” ХХК-н ерөнхий захирлаар ажиллаж байгаа бөгөөд “Хадгаламж” банкны ТУЗ-н дарга, Хүний нөөц урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байгаад ийнхүү банкаа дампууруулжээ. Харин одоо “Эрдэнэт”-ийн дуулиан үргэлжилж байна.

Г.Алтан:


Одоогоос 10 жилийн өмнө буюу 2006 онд “Алтжин” группийн Бөмбөгөр худалдааны төв шатаж, эндээс амьдралаа залгуулж байсан олон хүн хохирч байсан. Тэрбээр ЗХУ-ын Одесса хотын Их сургуулийн биологийн ангийг дүүргэж эх орондоо ирээд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуульд мэргэжлээрээ хичээл заан оюутнуудаас өндөр үнэлгээ авч, шулуун шударгаараа дуудуулж байсан багш Г.Алтан төдөлгүй нарийн ухаан гарган бизнест хүч үзэн амжилтад хүрсэн нь өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн захиралаар томилогдох , “Төрийн банк”-ны эзэнээр тодрох эсэх нь олны анхааралд өртөж байсан. Энэ бүсгүйин хувь хувьсгалын амьдрал үргэлж анхаарлын төвд байсаар ирсэн.
Бэлтгэсэн П.Юна
 


Холбоотой мэдээлэл