Print | 2018-03-14
Олны танил сайхан бүсгүйчүүд урлагийн амбицаасаа гадна ямар карьер хөөх нь сонирхолтой асуудал. Тэр дундаа боловсруулах соён гэгээрүүлэх салбарт чиглэж ажиллавал үр дүнтэй байх нь гарцаагүй. Гэхдээ тийм ч олон хүн энэ салбарт анхаарал хандуулаагүйг доорх жагсаалт харуулж байна. Хувь хүнээс өндөр хэмжээний хувийн зохион байгуулалт, ур чадвар, мэдлэг шаардах салбар бол боловсролын салбар юм. Тэд магадгүй бусдаас оюунлаг болохынх нь нотолгоо ч юм билүү.

Мисс М.Мөнхжаргал 


“Камертон” хамтлагийн “Гар утас” дууны клипэнд тоглосноор супер од болох замнал нь эхэлсэн М.Мөнхжаргал нэгэн цаг үеийн цуутай охин. “New face” наадмын тэргүүн байрыг эзэлсэн, тухайн үеийн бүхий л клип рекламыг чимж байсан бүсгүй УИХ-ын гишүүний бэр болсноор нам жим амьдрах болсон. Түүний одоогийн карьер “Сити” их сургуулийн маркетингийн алба. Хадам ээж нь тус сургуулийн захирлыг хийдэг бөгөөд мисс бүсгүй бүх зүйлийг бүр анхнаас нь эхлэн суралцаж сургуульдаа олон олон шинэчлэл өөрчлөлт хийхэд гар бие оролцсон. “Сити” сургуулийн өнгөлөг сургалт сайтайг энд магтахад цаг цаас хүрэлцэхгүй биз. Тэр тун амжилттай ажиллаж яваа.

Топ модель Х.Бадамгэрэл


Миссийн титмийн дараа топ модель өргөмжлөлийг зангарагтай хүртсэн Х.Бадамгэрэл Андра Академиа үүсгэн байгуулаад байна. Анх загварын агентлаг нээхдээ багш Ч.Содтуяатайгаа түнжин хагарч туурга тусгаарласан гэж хэл аманд өртөж байв. Тэд хамтдаа агентлаг ажилуулж байсан нь үнэн. Харин Х.Бадамгэрэл тэр цагаас хойш тууштай үргэлжлүүлж явсаар өөрийн академиа нээгээд байна. Ч.Содтуяагийн хувьд боловсруулах үйлст тийм ч их оролцоотой биш байгаа.

Топ модель Д.Болормаа



Энэ бүсгүй чадварлаг загвар өмсөгчөөч гадна супер багш. Түүний шавь нарын тоо 3000 гарсан. “Монгол модель” агентлагаас үргэлж лидерүүд төрдөг. Түүх сөхвөл тэр 30 насандаа өөрийн агентлагаа нээж байжээ. 2002 оноос хойш он удаан жил өнгөрчээ. Маш тууштайгаар загварын салбартаа чадварлаг залуу халаагаар цус сэлбэж суугаа түүний хөдөлмөр хичээл зүтгэл үр шимээ өгсөөр байна.

Хийлч Дээгий


Түүнийг хийл тоглодог сайхан бүсгүй л гэж мэдэхээс бусдыг боловсруулах үйлст мөн зүтгэж явааг хүмүүс анзаараагүй байх. Дээгий өөрийн хөгжмийн сургуулиа 2015 онд нээсэн билээ. “Degi Music School” Зайсан дахь Белла Виста хотхонд байрладаг юм билээ. Тус сургууль нь төгөлдөр хуур, хийл, морин хуурийн хөгжмийн анхан, дунд, гүнзгийрүүлсэн шатны сургалттай.

Балетчин Э.Номин-Эрдэнэ



“Шелкунчик” балетын сургалтын төвийг үүсгэн байгуулагч Э.Номин-Эрдэнэ чадварлаг балерина. Балетын жүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч мэргэжилтэй энэ бүсгүй кино, рекламанд олонтаа тоглосон нь хэр хөрвөх чадвартай болохыг нь илэрхийлж байгаа юм. Нэр хүнд бүхий сургалтын төвийг үүсгэн байгуулсан тэрбээр монголын анхны балетын DVD-г гаргасан билээ.

Бэлтгэсэн П.Юна


Холбоотой мэдээлэл