Print | 2018-03-13
Иргэдийн боловсролыг дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой  “Олон Улсын Боловсрол Хөгжил” сангаас энэ оноос эхлэн Австрали улсад суралцах хүсэлтэй оюутан залууст санхүүгийн дэмжлэг олгохоор болжээ.
Санхүүгийн дэмжлэг гэдэг нь оюутныг хэлний бэлтгэлд суралцахад сургалтын төлбөрийн тодорхой хувийг сангаас олгох бөгөөд эхний ээлжинд тухайн хүнээс эрүүл мэндийн даатгал, визний хураамж, онгоцны тийзнээс өөр зардал гарахгүй юм. 
Оюутан суралцаж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй энэхүү санхүүгийн дэмжлэгийг зөвхөн шаардлага хангасан цөөн тооны оюутнуудад олгох юм байна.


ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

18-35 настай Монгол Улсын иргэн байх
Суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, зорилго тодорхой байх
25-аас дээш настай бол ажлын туршлагатай байх
Австрали улсын визний шаардлагыг хангасан байх

АВСТРАЛИ УЛСЫН ТУХАЙ ТОВЧ

Австрали улс нь чанартай боловсролоороо тэргүүлэгч, дэлхийн шилдэг их дээд сургуулиудын уугуул орон юм. Австрали улсад нийтдээ 43 их дээд сургууль байдаг бөгөөд үүний 40 нь улсын сургууль, 2 нь олон улсын, 1 нь хувийн их сургууль юм. “Times Higher Education World University” –аас гаргасан Дэлхийн Шилдэг 400 их дээд сургуулийн  жагсаалтанд Австрали улсын 19 их сургууль багтсан байдаг.

Мөн хүчирхэг эдийн засаг, ажил эрхлэх боломж, цаг уурын таатай нөхцөл зэрэг нь Австрали улсыг сонгон суралцах шалтгаан билээ.
Австралийн эдийн засаг хурдацтай хөгжиж буй бөгөөд ажилгүйдэл, инфляцийн түвшин бага, дэлхийн хөгжингүй орны нэг юм.



ДЭЛХИЙ ДЭЭРХ АМЬДРАХАД ТОХИРОМЖТОЙ ХОТУУДЫН ДӨРӨВ НЬ АВСТРАЛИ УЛСАД БАЙДАГ

Economist Intelligence Unit байгууллагын хийсэн судалгаагаар “Дэлхий дээрх амьдрахад тохиромжтой хамгийн сайхан 10 хот”-ын жагсаалтыг Австралийн Мельбурн хот тэргүүлсэн бөгөөд Аделайд, Сидней болон Перт хотууд уг жагсаалтанд багтсан байна.

Энэхүү жагсаалтыг тухайн хотын улс төрийн тогтвортой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл, амьдрах орчин, дэд бүтэц, боловсролын салбар зэргийг харьцуулан гаргадаг байна.

Санхүүгийн дэмжлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг  7511-1511, 7707-1511, 80993053 утсаар лавлана уу.


Холбоотой мэдээлэл