Print | 2018-03-07
Хятад улсад сурч, ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс өссөн байна. 2017 оны байдлаар Хятадын 30 орчим хотод Монголын 8000 гаруй оюутан бакалавр, мастер, докторын боловсрол эзэмшиж байна. Бээжинд 800, Шанхайд 1000 гаруй оюутан сурдаг бол хамгийн олон буюу Хөх хотод 2000 оюутан суралцдаг. БНХАУ-ын Засгийн газраас жилд Монголын 220 оюутанд тэтгэлэг олгодог билээ.  Хятад улсыг сонгож боловсрол эзэмшиж буй шалтгаанууд дараах үндсэн гурван хүчин зүйлээс хамаардаг. Нэгт, газарзүйн хувьд Хятад улс манай улстай ойр байдаг нь сонгох нэг шалтгаан болж байна. Хоёрт, хятад хэлний хэрэгцээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Хятад хэл сурснаараа, хятад хэлтэй болсноороо хувь хүний хувьд өрсөлдөх чадвар нь өсч, давуу тал болж чаддаг учраас хэрэгцээ их болсон. Сүүлийн гурав дахь том хүчин зүйл бол тухайн улсад суралцахыг дэмжиж байгаа БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг, бусад тэтгэлэгүүд гарцаагүй мөн.

Ингээд манай улсаас Хятад улсад суралцсан олны танил эрхмүүд хэн хэн байв?


-Д.Нандинцэцэг: \Дачин Лоу хуулийн фирмийг үүсгэн байгуулагч\
“Мөнхийн ус”, “Аж богдын харуул” зэрэг дуугаараа 1990-ээд оны залуусыг уярааж явсан Т.Бат-Оргилыг хүмүүс андахгүй. Тэрээр жүжигчин Н.Сувдын ууган хүү. 40 гарсан Т.Бат-Оргилын гэр бүлээ орхин байж сонгосон бүсгүйг Д.Нандинцэцэг гэдэг. БНХАУ-д хуулийн чиглэлээр боловсрол эзэмшсэн “Дачин лоу” хуулийн фирмийн салбарыг Монголд оруулж ирсэн. Тэрээр Монгол-Хятадын бизнесмэнүүдийг хооронд нь холбох гүүр нь болж өгдөг болохоор манай бизнесмэнүүд тойрон эргэлддэг гэнэ. Т.Бат-Оргил шинэ байгуулагдсан ХҮН (Хөдөлмөрийн үндэсний намын)-ын ууган гишүүн. Д.Нандинцэцэг бүсгүй ХҮН (Хөдөлмөрийн үндэсний намын)-ынхантай ойр ажилладаг байв.



-Дуучин Ану:
Рок, попын ертөнцөд хамгийн хөдөлмөрч, хөдөлгөөнтэй гэгддэг. Ану 2012 оны намраас эхлэн өмнөд хөршид суралцсан. Гадаад оюутнуудын л адил эхний жил хэлний бэлтгэл дамжаанд суралцсан. Ийнхүү суралцахын хажуугаар уран бүтээлийн карьераа орхилгүй төгссөн байна. 



-Доктор, судлаач Э.Номин:
ОТИС-ын Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, Хятад хэлний багш, Хэл бичгийн ухааны доктор, БМИҮЗ үндэсний шинжээч, судлаач Э.Номин



-Дуучин Б.Хонгор:
Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг нэрт дуучин Баяраа агсны хүү дуучин Хонгор хүүхэд байхаасаа дуулан олны танил болсон. Тэрээр Хятадад магистарт суралцаж, өөрийн гэсэн бизнесийг эхлүүлсэн сүйхээтэй  нэгэн гэгддэг. Тэрээр “MCS” группийн харьяа "Skyresort" цанын баазын захирал н.Батсуурийн охин Б.Анартай  хуримлан ийнхүү уран бүтээлээсээ завсарлага аван хөндийрсөн.


 
-Мисс Ё.Нямжав:
“Монголын мисс” тэмцээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Ё.Нямжав хэмээх Завханы охин тэргүүн байр эзэлж байжээ. Сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй их сургуулиа төгссөний дараа МҮОХ-нд хэвлэлийн төлөөлөгчөөр хэсэг хугацаанд ажиллаж байгаад сураг алдарсан. Олны танил, мисс бүсгүйчүүдийг бодвол даруу төлөв гэгддэг Ё.Нямжав 2011 онд БНХАУ-д сэтгүүлзүйн магистрт элсэн суралцсан байна. Сургуулийнхаа сэтгүүлзүйн ангийн анхны монгол оюутан болж очсон Ё.Нямжав Хятадын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцдаг тухайгаа “Сэрүүлэг” сонинд ярьж байсан удаатай.




-Д.Даваадорж:
Монголын хөгжмийн нэвтрүүлгийг орчин үеийн хэм хэмнэлд оруулахад өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан "Хит"-ийн Д.Давааням агсныг танихгүй хүн үгүй. Түүний том хүү Д.Даваадорж “Хит рэтро” төслийг эхлүүлснээр аавынхаа үргэлжлэл болж танигдсан. “Wagner Asia automative” компанид маркетингийн менежерээр ажилладаг тэрээр хувиараа ОХУ-ын “Black star” нэртэй брендийг эх орондоо оруулж ирсэн. МУИС-ийг социологич мэргэжлээр төгссөн. Мөн урд хөршид боловсрол эзэмшсэн сэхээтэн залуу юм. 



-Ц.Анударь:
Найруулагч Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэгийн бахархал нь мэдээж түүний охин Ц.Анударь юм. Өдрөөс өдөрт гоо үзэсгэлэнтэй болж буй ганц охиндоо аав, ээж нь амиа тавьдаг гэнэ лээ. Тийм ч учраас  жүжигчин У.Уранчимэг уран бүтээлийн цаг наргүй их ажлынхаа дараа өөртөө амралт өгч, амин хайртай ганц охиныхоо хамт гадаадаар аялж зугаалах дуртай аж. Анударийн хувьд багаасаа усан спортоор хичээллэсэн бөгөөд өнгөрсөн жил Усанд сэлэлтийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Өдгөө "MCS"-ын тамирчин гэх тодотголтой юм байна. Мөн Хятад улсын сургуульд гайгүй сайн боловсрол эзэмшиж яваа сурагтай. 


Холбоотой мэдээлэл