Print | 2018-03-06
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйтай уялдан хятад, монгол хэлний ярианы болон албан бичгийн орчуулгын ажил тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа ба жинхэнэ мэргэжлийн орчуулагчийн хэрэгцээ, шаардлага урьд урьдаас илүү өндөрт тавигдаж байна. Ингээд манай улс, урд хөрштэйгээ урлаг утга зохиолын хувьд хоорондоо харилцан нягтаршсан уран зохиолын сонирхолтой баримтуудыг хүргэж байна:




-2017 оны 12 сард Яруу найрагч Л.Өлзийтөгсийн сонгомол шүлгийн түүвэр хятад хэлнээ орчуулагдан гарсан бөгөөд. “Л.Өлзийтөгсийн шүлгийн сонгомол” нэртэй энэхүү номын нээлт БНХАУ-ын Бээжингийн Төвийн үндэстний их сургуульд болсон байна. Монгол найрагчийн шүлгүүдийг Бээжингийн Төвийн орчуулах товчооны орчуулагч Хасан орчуулсан аж. Номын нээлтэд яруу найрагч Л.Өлзийтөгс өөрийн хань соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Г.Аюурзана нарын хамт оролцсон байна. 

-Яруу найрагч Л.Өлзийтөгс “Хотын үлгэрүүд” номоо хятад хэлээр орчуулагдсан баяртай мэдээг сошиал орчинд түгээлээ. Ингэснээр түүний хоёр дахь ном ийнхүү Хятад хэл дээр хэвлэгдэн гарч буйгаараа онцлог юм. Монгол эх орондоо өндрөөр үнэлэгдэн оюуны охь дээжис болж чадсан бүтээл туурвилаараа хилийн дээсийг алхана гэдэг том амжилт. 

-Мөн Хятадын алдарт зохиолч Ван Хэн Жигийн “Солиот Эх” өгүүллэгийг утга зохиолын өндөр мэдрэмжээр орчуулсан хүн бол нэрт орчуулагч, “Гэгээ” боловсролын төвийн багш Д.Болдбаатар юм. 2015 онд орчуулсанаас хойш уран зохиолд шимтэгч оюунлаг уншигчдын оюуны мэлмийд өндөр таашаагдсан төдийгүй Монголын шинэ үеийн зохиолчдыг хурцалж өгсөн бүтээл болсон. Жүжигчин И.Одончимэг өмнө нь гадаадын “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” гэх мэт үргэлжилсэн үгийн зохиолуудыг кино зохиол, жүжгийн зохиол болгодгоороо туршлагажсан. Харин саяхан “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин Н.Ононтой хамтран Ван Хэн Жигийн “Солиот Эх” өгүүллэгийг кино болгон үзэгчдийн хүртээл болгосон. 

-Орчуулагч Н.Энхбаярын "Орчин үеийн хятад яруу найраг" антологи. Тус номонд 1920-оод оноос өнөөг хүртэл бичигдсэн 80 орчим яруу найрагчийн 250 гаруй шүлэг багтсан. Англи, Франц зэрэг барууны орнуудад боловсрол эзэмшсэн сэхээтнүүд тухайн үеийн барууны дэвшилтэт сэтгэлгээг хятадын яруу найрагт нэвтрүүлснээр "шинэ шүлэг" буюу ярианы хэлээр бичигдсэн шүлгийн цоо шинэ түүхийг эхлүүлжээ. 

-Хятадын зохиолч Зян Руны бичсэн “Чонон сүлд” роман Англи, Франц, Герман, Япон, Итали, Испани зэрэг 30 гаруй орны хэл дээр хэвлэгдэн тарсны дараа 2014 онд Дэлхийн банкны санхүүжилтээр кирилл үсгээр монголчлогдон бидний монголчуудын хүртээл болсон билээ. Уран сайхны дүрслэл, бичлэгээрээ хятад зохиолчийг магтмаар. Тэгээд ч номыг дэлхийн олон хүн сонирхон хүлээж авсныг зохиолчийн чадал чансаатай холбож ойлгож болно.

-МУИС-ийн багш Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор М.Чимэдцэеэ Хятадын эртний сонгодог бүтээлүүдийг түлхүү орчуулдаг. Күнз, Сүнзийн сургаал, суртлын номууд болон Монголд төдийлөн орчуулагдаагүй бүтээлээс орчуулдаг.

-Хүүхийн зохиолч Ж.Дашдондогийн "Хар шувууны цагаан түүх" номыг Өвөрмонголын ардын хороо Монгол бичигт хөрвүүлэн хэвлэснээр уншигчдын талархлын хүлээсэн. Харин 2015 онд Хятад хэл дээр хөрвүүлэн хэвлүүлснээр Хятад улсад хамгийн эрэлт ихтэй номны нэг болж байжээ. 

-  


Холбоотой мэдээлэл