Print | 2018-03-05
Солонгосын үндэсний урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцсан монгол охин “Шилдэг төгсөгч” болж, сургуулийнхаа нэрэмжит бөгжөөр шагнуулсан билээ. Түүнийг Б.Янжиндулам гэдэг бөгөөд тэрбээр жүжигчин Г.Ундармаагийн дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл “Амьдарлоги” уран сайхны кинонд  Гэгээнхүслэн хэмээх бүсгүйн дүрд тоглосон. Шилдэг оюутан болсныхоо дараа "Би жил болгон энэ бөгжийг солонгос оюутнууд л авдаг гэж яагаад ч юм боддог байсан болохоор миний нэрийг дуудахад нь итгэхгүй ийш тийшээ солонгос оюутнууд руу баахан харж зогссон. Ямар гоё юм бэ. Анхных нь гадаад бас Монгол шилдэг төгсөгч болж шинэ түүх бичсэндээ баяртай байна” хэмээн ярьсан байдаг. Ингээд гадаадын кино урлагт цахиур хагалж яваа авъяаслаг Монгол охины тухай сонирхолтой арван баримтыг хүргэж байна. 



-Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг төгссөн. Найман  настайгаасаа спортын гимнастикаар 9 жил хичээллэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч байсан. ОУХМ цолтой.

-Б.Янжиндулам нь 2015 онд Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн жүжигчний ангид 5 жил суралцаж “Шилдэг оюутан” болж байжээ. Тэрээр сургуулийнхаа драмын жүжигчний ангийн анхны монгол оюутан. Бас сургуульдаа сүүлийн гурван жил ганц гадаад оюутан нь байсан гэдэг



-10 жилийн сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгөн тэнцэн жүжигчний ангид Б.Хишигзаяа багшийнхаа удирдлага дор нэг жил суралцжээ. Ингээд анги удирдсан багш Б.Хишигзаяагийн БНСУ-ын Үндэсний их сургуульд материалаа явуулаад үзээч гэсний дагуу анх илгээж байсан аж. Гэхдээ тухайн үед өөрийгөө тэнцэхгүй байх гэж бодож байсан ч, шалгалт өгч тэнцэн оров.



-Солонгосын кино драмын алдартай найруулагч Paк Jong Heе-тэй Солонгосын үндэсний урлагийн их сургуульд сурдаг монгол оюутан гээд танилцаж байсан бөгөөд нэг жүжигт ирээд проб өгөөч гэдэг саналыг хүлээж авч байсан нь нэр төрийн хэрэг байв. Солонгосын алдарт жүжигчин И Сүн Жэй яг л ач охин шигээ хандан тусалдаг байсан

-Артур Миллерын “The Crucible” дэлхийн хэмжээний том жүжигт туслах дүрд буюу нэгэн охины дүрийг бүтээсэн



-Солонгосын “Юн Сүн” кинонд урлагийн одуудтай хамтран тогложээ. Киноны нээлтийн үеэр Б.Янжиндулам монгол дээл өмссөн нь эх орноо сурталчилж, олны анхаарлыг хамгийн их татжээ. Тус кинонд 18 настай Солонгос хэл мэдэхгүй монгол охины дүрийг бүтээсэн бөгөөд киноны утга санаа нь Юн Сүн гэх охины анхны хайр амьдралыг харуулахыг зорьжээ.

-Тэрээр өөрийгөө “Зовлон жаргалыг адилгүй туулж өөрийн хүсэл мөрөөдлийнхөө тэмцэж яваа жирийн л нэг Монгол эмэгтэй шүү дээ” гэж тодорхойлсон байна.



-Залуу жүжигчин Б.Янжиндулам ерөнхийлөгч асан Энхбаярын хүү Батшугартай хайр сэтгэлийн холбоотой гэгдэх болсон. Түүнийг тойрсон хов жив намжаагүйн зэрэгцээ шар хэвлэлийн хуудсанаа бичигдэх болсон

-“NTV” телевизээс зохион байгуулсан “Би бүжиглэж чадна” реалити шоуны тэргүүн байрын эзэн



-Түүний нагац ах болох дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ урлагийн хүн гэгддэг ажээ.







Холбоотой мэдээлэл