Print | 2018-02-28
Хятадын оюутнууд зөвхөн олон улсын боловсролын үнэлгээгээр шилдэгээр шалгараад зогсохгүй дэлхийд хамгийн их боловсролын хөрөнгө оруулалтыг боловсролын салбартаа оруулж буйд тооцогдож байна. Хятадууд улсынхаа хөгжилд гүйцэтгэх боловсролын үнэ цэнийг сайн мэдэж байгааг наад зах нь боловсролын салбарт зориулж буй хүчин чармайлт, төрийн бодлогын тусгалаас харж болохоор. Хятадын боловсролын салбар дэлхийд хамгийн далайцтай нь. 2012 онд тус улсын бүтэн цагаар суралцдаг оюутны тоо 200 сая байснаар 2018 онд энэ тоо улам бүр өсчээ. Иймээс тус улсын зорин суралцаж чанартай боловсрол эзэмших гэсэн оюутнуудын тоо нэлээдгүй нэмэгдсэн гэдэг. 
Энэ утгаараа манай улсаас ч Хятад улсыг зорих оюутнуудын цуваа тасралтгүй үргэлжилсээр байгаа юм. Eduworld  боловсролын төвөөр дамжин Хятадад суралцаж буй оюутнууд сэтгэгдэлээ ирүүлсээр байна.


Г.Билэгтсайхан: Хятад хэлнээс гадна орос, англи хэлний мэдлэгээ ахиулах бүрэн боломжтой байгаад баяртай байна



"Сайн байна уу? Намайг Г.Билэгтсайхан гэдэг. Оюутан залуус та бүхэн болон Eduworld сургалтын төвийн хамт олонтой энэхүү захидлаар дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна.  Би 2017 онд Үй-цай хятад хэлний дунд сургууль төгсөөд  БНХАУ буюу тэр тусмаа Шанхай хотод хэлний бэлтгэл болон бакалаврт сурах хүсэлтэй байсан бөгөөд энэ талаараа судалгаа хийж олон сургалтын төвөөр явсан юм. Ингээд  Eduworld сургалтын төвийг сонгосон билээ.

Энэ төвд хандсанаар БНХАУ-ын Шанхай хотын Shanghai Political Science and Law Их сургуулийн Мужийн тэтгэлэгт  100% бүрэн хамрагдаж хэлний бэлтгэлдээ амжилттай суралцаж байна. Энэ хэлний бэлтгэлдээ амжилттай суралцаж,  цаашид бакалаврт хүссэн мэргэжлээрээ  суралцах хүсэлтэй байгаа. Миний суралцаж буй сургууль болон амьдарч буй байр, ойр орчны газрыг товч танилцуулбал: 

Энэхүү сургуульд маань 2017-2018 оны хичээлийн жилд Eduworld сургалтын төвөөр дамжуулан манай улсаас 10 оюутан залуус ирсэн бөгөөд бүгд амжилттай суралцаж байна. Манай сургууль олон улсын сургууль бөгөөд орон орны оюутан залуус та бид шиг суралцах чин хүсэл зорилгоор нэгдэн суралцаж байна. Тухайлбал: ОХУ, Казахстан, Африк, АНУ, Узбекстан гэх зэрэг улсаас оюутнууд байдаг. Хятад хэлнээс гадна орос, англи хэлний мэдлэгээ ч ахиулах бүрэн боломжтой байгаад би их баяртай байгаа. Манай сургууль оюутан залуус бид бүхний сайн сурч боловсроход зориулсан тохилог номын сан, кофе шоп, бассейн, хөл бөмбөг болон сагсны талбай, спорт танхим зэргээс гадна чадварлаг багш, боловсон хүчинтэй шилдэг сургуулиудын нэг юм. Оюутны хотхон нь маш том бөгөөд энэ хотхондоо оюутан залуусын суралцах, амьдрах бүхий л хэрэгцээг хангах үйлчилгээний төвүүд нь нэг дор төвлөрсөн байдгаараа давуу талтай. Ингээд өөрийн зүгээс болон ирсэн оюутан залуусынхаа өмнөөс, гэр бүлийн зүгээс Шанхайд энэ сургуульд амжилттай суралцахад минь тусалсан Eduworld сургалтын төвийн хамт олонд баярласанаа илэрхийлж цаашдын их ажил үйлсэд тань амжилт хүсэж байна. Мөн оюутан залуус та бүхнийг энэ сургалтын төвөөр дамжуулан хүссэн газраа, хүссэн сургуульдаа орж амжилттай суралцахыг хүсэн уриалж байна" хэмээн сэтгэгдэлээ бичин ирүүлжээ. 

            







Золзаяа: Олон орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцаж байна
БНХАУ-ын Шанхай хототын хуулийн их сургуульд тав тухтай орчинд олон улсын боловсролын жишигээр олон орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцаж байгаадаа маш их баяртай байна. Мөн энэ сургуульд зуучилж өгсөн eduworld төвийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье










Э.Энхцэцэг: Хятад улсад суралцаж байгаа мөч хором бүхнээ алдалгүй зургаар, дурсамжиндаа хадгалж авч байна. Та бүхэнд фото агшныг сонирхуулж байна. 










Б. Дашжамц: Би та бүхэнд олныг үл нуршин видеогоор мэндчилж байна. Одоо түгдэрч сандрахаа больж нүүр хагарч байгаа шүү. 


Холбоотой мэдээлэл