Print | 2018-02-28
Гана улсын нэгэн дунд сургуулийн мэдээлэл зүйн багш Овура Квадво компьютер байхгүй гэж хойш суулгүй компьютерын дэлгэцийг самбар дээр зурж хичээлээ заадаг аж. Тэрээр хүүхдүүддээ ийн хичээл заадаг тухайгаа фэйсбүүкт нийтэлснээр мянга мянган хүмүүсийн талархлыг хүлээж тусламжийн гараа сунгах хүслийг нь өдөөж чаджээ. Харин энэ тухайгаа "Багш болгон л өөрийн гэсэн заах арга барилтай. Миний хувьд энэ л болчихоод байна. Би сурагчдаа миний хичээлээс ядаж компьютерын ард суухад юу харагддаг түүнийг юунд яаж ашигладаг талаар жаахан ч гэсэн төсөөлөлтэй болоосой л гэж хүсдэг" гэжээ. Уг хичээлд сурагчид маш их дуртай байдаг бөгөөд компьютер гэдгийг багшийнхаа зурснаар л төсөөлдөг гэнэ.



Техник технологи хөгжсөн энэ эрин зуунд яагаад Гана улсын сургуулиуд компьютергүй байгаа тухай багшаас асуухад "Энэ нь манай улсын хөгжилтэй шууд хамаатай. Манай сургуультай адилхан асуудалтай сургууль энд маш олон бий. Гэхдээ би үүнд төр засгаа буруутгаж зүгээр суухыг хүсээгүй. Тэд мэдээлэлзүйн хичээлийг багш нарт болон сурагчдад хүртээлтэй байх тал дээр ажиллаж байгаа гэдэгт би итгэдэг." хэмээжээ. 





Холбоотой мэдээлэл