Print | 2018-02-19
Монгол улсын үндсэн хуулинд “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалт байдаг. Энэ нь иргэн бүр оршин суух газраа үнэгүй эдлэнэ гэсэн утгатай. Тэгвэл ирэх 5 сарын нэгнээс иргэд газрыг мерт кавдратаас хамаарч 13200 төгрөгөөр худалдаж авна гэсэн мэдээлэл сошиал орчинд тархаж шүүмжлэл дагуулаад байна. Ингээд та бүхэнд үндсэн хуулинд зааснаар газар өмчлөлийн тухай таны мэдэж байх ёстой зайлшгүй 10 баримтыг хүргэж байна.


1.Үндсэн хуулинд зааснаар:

1992 оны Монгол Улсын шинэ үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн заалтаар иргэний газар өмчлөлийн асуудал үндсэн хуулиар баталгаажсан бөгөөд 2002 онд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” батлагдан гарсан. Уг хууль 2003 оны 05 сарын 01-ээс хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын иргэний газар өмчлөх эрх бодитоор хэрэгжих боломжтой болсон. Газар  өмчлөх эрх нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамааралтай бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрыг тусгай нөхцөл, болзолын дагуу зөвхөн ашиглах эрх эдэлдэг.
2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар / зөвхөн нэг удаа үнэгүй өмчлүүлэнэ/
        -Хот тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газар/гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг,оршуулгын газар, хог хаягдлын цэг,цэвэршүүлэх талбай/
        -Бэлчээр
        -Ойн болон усны сан бүхий газар
        -Тусгай хэрэгцээний газар
      -Зам, шугам сүлжээний газраас бусад газарт газар өмчлүүлэнэ. 
 3.   Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газрын хэмжээ
        -Нийслэлд 0,07 га хүртэл
        -Аймгийн төвд 0,35 га хүртэл
        -Сумын төв, тосгонд 0.5 га хүртэл
        -Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газарт 0.07 га хүртэл
4.Өмчилж авахыг хүсч буй газрын харьяалагдах сум, дүүргийн засаг даргад газар өмчлөх өргөдлөө гаргана.
-Гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг/эх/-ийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар
-Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, өмчилж авах газрын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал
-Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ
-Өргөдөл гаргаж буй газрыг иргэд дундаа буюу хэсгээр хамтран өмчлөх бол энэ тухай хүсэлт зэрэг мэдээлэлийг тусгана.
5.Өргөдөлд хавсаргах баримт бичгүүд:

-Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Гэр бүлийн ам бүлийн байдлийн тухай баг, хорооны засаг даргын тодорхойлолт
-Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмшүүлэх гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг/Кадастрын зураг/ Кадастрын зургыг хийлгэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд уг зургыг үндэслэн сумын газрын даамал, дүүргийн газрын алба өмчилж буй газрын тань кадастрын зургыг нэгдсэн бүртгэлд оруулдаг. 
6. Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор шийдвэрлэнэ.
Засаг даргын шийдвэрийг үндэслэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор газар өмчлөх эрх тань баталгаажина.
7. Өмчлөх эрхийг бүртгэх эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээ авахын тулд дараахи бичиг баримт бүрдүүлэнэ.
 Тусгай загвар бүхий мэдүүлгийн маят бөглөнө
    Үйлчилгээний хураамж төлсөн баримт
    Газар өмчлүүлсэн талаарх Засаг даргын захирамж, түүний үндэслэн олгосон гэрчилгээ/эх хувь/
    Кадастрын зураг/эх хувь/
    Өмчлөгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    Газар эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг мэдүүлэгт хавсаргана.
8. Газар өмчлөгч иргэнд хориглох зүйл
    1.      Өмчийн газраа, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх
    2.      Сум дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр  бусдад эзэмшүүлэх, ашиглуулах
    3.      Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах
    4.      Газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглах
9. Газар өмчлөх эрх дуусгавар болох
    1.      Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр
    2.      Газар өмчлөх эрхээсээ татгалзснаар
    3.      Газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар
    4.      Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр/шүүхийн шийдвэр, Засгийн газрын 
10.Газар өмчлөх эрхийн талаар гомдол гаргах
 1.Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн төрийн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргана.
 2.Иргэний гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж бичгээр хариу өгнө. Гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол шүүхэд гомдол гаргана


Холбоотой мэдээлэл