Print | 2018-02-19
Харвардын их сургуулиас үе үе зарладаг үнэгүй онлайн сургалт зарлагджээ. Энэ нь математик, физик гэх мэтийн энгийн суурь сургалтууд биш бөгөөд хамрагдахыг хүссэн хүмүүс энэхүү веб сайтад ороод богинохон хэмжээний анкет бөглөн, олон төрлийн нарийвчилсан сургалтад хамрагдах боломжтой юм байна. Хэрвээ танд биет баталгаа хэрэгтэй бол зарим курс нь сургалтын төгсгөлд 75$–150$ төлөөд сертификат авч болох аж.
Хэрэв та өөрийгөө хөгжүүлэхийн хүссэн хэн бүхэн доорх хэд хэдэн сонирхолтой курст бүртгүүлж болох юм.



1. Шинжлэх ухаан ба хоол хийх урлаг 

Вебсайт: Энд дарна уу

2. Неврологийн үндэс: Тархи   \Уг курс нь дүрс бичлэг, анимешн, бичиг баримт болон гар урлал (DIY) -аар дамжуулж тархи гадаад ертөнцийг хэрхэн хүлээн авдагийг судлана.\

Вебсайт: Энд дарна уу

3. JuryX: Нийгмийн өөрчлөлтийг хэлэлцэх  \Ямарваа нэг улс төрийн болон хуулийн асуудлыг логикийн дагуу тайван замаар шийдвэрлэх хамгийн тохиромжтой арга байдаг болов уу?…\

Вебсайт: Энд дарна уу 

4. Гэрэл зураг, дижитал арт  \Зургаа дижитал хэлбэрээр бүтээхийг хүсдэг хэн болгоны хамгийн их сайшаал магтаалыг хүртсэн курс. Хэрэв та 10-15 цагийн курсийг 80% -с дээш оноотой төгсвөл сертификат авах эрхтэй болох бөгөөд, ижил 400,000 төгсөгчдийн нэг болно.\

Вебсайт: Энд дарна уу

5. 24 цагийн дотор эртний Грекийн түүхээр…  \Эртний Грекийн түүх соёл, барилга байгууламж нь тухайн үеийнхээ хамгийн сор бүтээлүүд байсан билээ. 1000 гаруй жилийн өмнөх түүх рүү дахин зочилж Гомерийн Илиада ба Одиссей туульс, Платогийн филисофи, Сапфо болон Пиндарийн дуунуудтай танилцсанаар сурагчид утга зохиолын хүнлэг энэрэнгүйн чанар, нийгмийн харилцаанд гүйцэтгэх үүргийг ойлгоно\.

Вебсайт: Энд дарна уу

6. Дэлхийн соёл урлагийн сод бүтээлүүд  \Номын хорхойтнуудад! Вольтэрийн “Жамаараа яваа ертөнц”, Гильгамешийн тухай яриа, Лу Сины тэмдэглэл болон 1001 шөнийн үлгэр…\

Вебсайт: Энд дарна уу

7. Эмэгтэйчүүдийн ажиллагаа   \Энэхүү сургалтыг Феминистүүд хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй. Америкийн эдийн засгийн түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж ирсэн үүргийн тухай 500,000 хуудас түүхийн материалыг судална\

Вебсайт: Энд дарна уу


Эх сурвалж: Network.mn


Холбоотой мэдээлэл