Print | 2018-02-18
Энэ жилийн цагаан сарын өвөрмөц золголт бизнесмен "Шарк" Л.Чинбатын гэрт болж байна. Учир нь түүний гэрт шаркууд ууцгүй, ул боовгүй шинэлж золголт хийж байна гэх утга бүхий зураг сошиал орчинд тархаж, олон нийтийг хоёр талцуулж байна. Нэг хэсэг нь "Транстосонд чанасан боов, хоногийн дараа нян үрждэг болсон махнаас татгалзсан байх. Бизнес сэтгэлгээ бол эрүүл сэтгэлгээ юм. Элдэв моод, барьцалдсан сэтгэхүйнээс салж ууцны томоор, зассан боовны өндрөөр уралдах нь сайн үйл биш" хэмээн сайшааж байгаа юм. 
Харин нөгөө хэсэг нь " эрьний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн сэтгэхүйгээ уландаа гишгэж идээний дээд ууц, ул боовыг доод ширээндээ тавьсан нь ёс зүйгүй явдал" гэж шүүмжилжээ. 
 





Холбоотой мэдээлэл