Print | 2018-02-13


2014 онд ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдсан өвлийн олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн  богино үзүүлбэрт Солонгосын уран гулгач Ким Юна 74,92 оноогоор тэргүүлж дэлхийн дээд амжилт тогтоож байсан түүхэн амжилтын эзэн билээ. Тиймдээ ч түүн уран гулгалтын "Хатан хаан" гэх титэмгүй алдарын эзэн болж чадсан байдаг юм. Тэгвэл Мөсний "Хатан хаан"-ы түүхэн амжилтыг эвдсэн үйл явдал "Пёнчан-2018" олимпод тохиолоо. Цэл залуу 18 настай Орос бүсгүй Евгения Медведева тус өвлийн олимпийн наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино хөтөлбөрийн төрөлд шүүгчдээс 81.06 баллын оноо авч дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Энэхүү амжилт түүнийг  дараагийн мөсний "Хатан хаан"-аар өргөмжлөгдөх алдарт хүргэх нь дамжиггүй болоод байна. Ингээд мөсний хатан хаадын хэн нь хэн бэ? гэдгийг амжилтын түүхээс нь сөхөж харцгаая. 

Уран гулгалтын “Хатан хаан” Ким Юна



Ванкуверийн олимпийн аварга, Сочигийн олимпийн мөнгөн медальт, Өмнөд Солонгосын алдарт уран гулгагч Ким Юна 18 жилийн спортын замналаа одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд дуусгасан билээ.
Тэрээр 1990 оны есдүгээр сарын 15-нд Кёнги аймгийн Пучон хотод төржээ. Долоон настайгаасаа мөсөн дээр гулгаж эхэлсэн бөгөөд түүний энэ авьяасыг хамгийн анх уран гулгалтын багш Жон Хён Ру анзаарч түүний ээж аавд охиноо цаашид энэ спортоор тууштай хичээллүүлэхийг санал болгосон байна. Энэ цагаас хойш түүний амьдрал уран гулгалттай салшгүй холбогдсон түүхтэй.
-2008 оны Дэлхийн аваргад- хүрэл медаль хүртсэн
-2009 онд Лос Анжелес хотод зохион байгуулагдсан Дэлхийн аваргад Юна хамгийн төгс гүйцэтгэлийг хийж маш олон хүнд үсрэлтүүдийг нэг дор гүйцэтгэж аварга болжж чадсан
-2010 оны Ванкуверийн олимпийн мөсөн талбайд Ким Юна үнэхээр төгс үзүүлбэр үзүүлж хамгийн өндөр оноог цуглуулсан нь Гиннесийн номонд хүртэл орсон.
-2014 оны Сочигийн олимпод- мөнгөн медаль хүртсэн зэрэг түүхэн амжилтуудыг гаргажээ.
Тиймээс л бүхэл бүтэн улс орноор нь зогсохгүй дэлхий тэр чигээрээ түүгээр бахархаж уран гулгалтын “Хатан хаан Юна” хэмээн нэрлэх болсон байна. Тэрбээр зодог тайлж буй үеийн хэвлэлийн хуралд оролцохдоо "Та ямар дүрээр хүмүүсийн сэтгэлд үлдэхийг хүсдэг вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад, "Ванкуверийн олимпийн аварга, Сочийн олимпийн мөнгөн медальт гэж цоллуулахаасаа илүү Ким Юна гэдэг уран гулгагч байсан шүү гэж хэлүүлэхийг л хүсч байна. Дахиж жингээ барих шаардлагагүй болсон гэж бодохоор бүр инээд минь хүрээд байх юм" хэмээн хариулсан байдаг юм.

Евгения Медведева дэлхийн дээд амжилт тогтоов



Оросын тамирчин Евгения Медведева “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино хөтөлбөрийн төрөлд өрсөлдсөн ОХУ-ын 18 настай тамирчин Евгения Медведева тэргүүлэхдээ, шүүгчдээс 81.06 баллын оноо авч дэлхийн дээд амжилтыг эвдлээ. Тэрээр 1999 оны 11 срын 19-нд Москва хотод төржээ. Өдгөө 18 настай түүний хувьд сүүлийн хоёр ч ДАШТ-д дараалан түрүүлж, шуугиулаад байсан билээ. 2014 болон 2015 оны Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсоноор түүний карьеер хурдацтай өссөн байна.
-2016, 2017 оны Оросын үндэсний аварга,
-2016, 2017 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд мөн хоёр дарааллан түрүүлсэн,
-2016, 2017 оны ДАШТ- д хоёр дарааллан түрүүлсэн гээд түүний амжилт маш хурдацтай, гайхалтайгаар ахисан байна.
Түүнийг нэгэн үе уран гулгалтын хатан хаан гэгдэж байсан Солонгосын тамирчин, дэлхийн аварга Ким Юнатай зүйрлэсэн бичиж эхлээд байна. Алдарт Ким Юнагийн тогтоож байсан өмнөх дээд амжилтуудын оргил оноо 78,50 байсан юм.
 
 
 
 
 


Холбоотой мэдээлэл