Print | 2018-02-10

Цахиагийн Элбэгдож нь Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг. Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Өмнө нь тэрбээр Монгол Улсын Ерөнхий Сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдон ажилласан. Ц.Элбэгдорж нь ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг неолибeрал улс төрч хэмээн үнэлэгддэг юм. Монгол Улсын 4-дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амьдрал, улс төрийн замнал тун сонирхолтой. Түүний  улс төрийн намтар 1989 онд “Улаан од” сонинд сурвалжлагч байх үеэс нь  эхэлсэн.  Энэ оны намар Залуу уран бү­тээлч­дийн анхдугаар зөвлөлгөөний өмнөх залуучуудын цуврал ярилц­лага, уулзалтуудын явцад тэрбээр С.Зориг, Э.Бат-Үүл зэрэг үзэл санаа нэгт нөхөдтэй­гээ Монголын Ардчилсан хол­боог үүсгэн байгуулалцсан.

Ингээд 1989 оны арванхоёр­дугаар сарын 10-нд болсон МоАХ-ны анхны цуглааныг нээж байжээ. Өнөө тэр үйл явдлыг бидэнд гэрчлэх нэгэн гэрэл зураг дээр Залуу­чуудын Соёлын төвийн үүдэнд болсон анхны цуглаан дээр түүний “Хонх” хамтлагийн ха­жууд хар торгон дээлтэй, микро­фон барин зогсож байгаа нь тод үлджээ. 1990 он гармагц Ц.Элбэгдорж шинэ үзэл санааны индэр болсон “Ардчилал” сонинг үүсгэн байгуулалцаж, анхны эрхлэгчээр ажиллах боллоо. 1992 онд Ц.Элбэгдорж Хөвс­гөл аймгаас сонгогдон УИХ-ын гишүүнээр  ажиллаж улс төрин ертөнцөд эргэж буцлтгүйгээр орсон юм.

Үр хүүхэд:
Ц.Элбэгдорж таван хүүхэдтэй. Тэднээс дөрөв нь хүү, нэг нь охин юм. 2014 оны 8 дугаар сарын 24-нд бэр Ч.Ариунаа нь амаржиж хүү төрүүлснээр тэрээр өвөө болсон юм. Ч.Ариунаа нь Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнийн гэргий. Хэвлэлийнхнээс төдийлөн жийрхээд байдаггүй, нээлттэй гэмээр гэр бүлийн өрхийн тэргүүн Э.Эрдэнэ нь АНУ-ын Drexel University-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн, Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мотобуудлагын батальоны тагнуулын офицероор нээрээ нууцлан 9 сар үүрэг гүйцэтгэж явсан залуу юм. Харин түүний ах, айлын ууган хүү Э.Оргил нь 1986 онд Львовт төрсөн ажээ. Бусдыгаа бодвол хэвлэлийнхний хараанд өртөөд байдаггүй, даруухан нэгэн. 2014 онд гэр бүлтэй болж оны өмнөхөн үрийн зулай үнэрлэснээр хоёр дахь ачыг нь тэврүүлсэн юм. Харин гурав дахь хүүхэд болох охин Э.Анужин нь Их сургууль дүүргэсэн. Түүний дараа хүү Э.Цэрэндорж, отгон хүү Э.Цэнд нар юм.


 
Ажилласан байдал:
 
-1992 онд УИХ-ын гишүүн
 
- 1994-1996 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч
 
- 1996 онд Монголын Үндэсний Ардчилсан намын дарга
 
- 1998 онд Монгол Улсын 23 дах Ерөнхий сайдаар томилог­дов
 
- 2004-2006 онуудад Ерөнхий сайдаар ажиллав
 
- 2005 онд Ардчилсан намын дарга
 
- 2009 онд МУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч
 
-2013 онд МУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдов


 
Боловсрол эзэмшсэн байдал:

-1979 онд Ховд аймгийн Зэрэг суманд 8 жилийн сургууль,

-1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль,

-1988 онд Украйны Львовын ЦУТДСургуульд сэтгүүлчийн бакалавр зэрэг хамгаалав

-2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Төрийн удирлагын сургуульд суралцаж магистрын зэрэг хамгаалав. Англи, орос хэлтэй.




 


Холбоотой мэдээлэл