Print | 2018-02-07
Монгол Кардашиан хэмээгддэг дуучин Ану “Гала” хэмээх хамтлагт харьяалагдаж олонд танигдсан нэгэн. Ану буюу Ч.Уранхолбоо сайн муу олон янзаар хэлэгдэж хэвлэлийн бай болсоор өдийг хүрсэн. Гоё ганган, дэгжин сайхан бүсгүй тодотголтой. Анх арван хэдхэн настайдаа урлагт хөл тавьж байсан тэрээр өдгөө ид хийж бүтээх насан дээрээ яваа нэгэн билээ.  
Ану уран бүтээлийнхээ хажуугаар энд тэндэхийн реклам зар суртачилгааны нүүр царай болж дуу шуутайхан амьдардаг. Тэр ч утгаараа хувийн амьдралаа ч олон нийтээс нууж хаагаад байдаггүй нээлттэй байдаг. Өнгөрөгч оны босгон дээр хоёр ихэр хүү төрүүлснээр таван хүүхдийн ээж болж алдарт эхийн одон хүртсэн билээ. Ингээд Монголын Кардашиан Анугийн тухай бүрэн зураглалыг хүргэж байна.


Намтар:
Ану 1985 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Эгэл жирийн гэр бүлээс гаралтай тэрээр айлын том охин бөгөөд дороо гурван дүүтэй. Ээж нь аптек ажиллуулдаг жирийн нэгэн бөгөөд аав нь цагдаагийн хүчний байгууллагад насаараа ажилласан “чекист”. Эгэл жирийн сэхээтэн айлаас гаралтай охин бусдын л адил дундаж, борогдуу өссөн гэдэг. Дуучин болохоосоо өмнө Шар хадны гэр хороололд амьдарч байсан ч “одоо цагаан сараар л гэр хороололд очиж үздэг, их сонин мэдрэмж төрдөг” хэмээн ярьсан удаа бий. Гэр хорооллолоос олны хайрыг татсан дуучин болох түүний зам тийм ч дардан байсангүй. 10 жилийн сурагч байхдаа урлагийн наадмуудад идэвхитэй оролцдог Ч.Ану аавын талаас өвлөсөн урлагийн авъяастай хүүхэд байжээ.
“Гала” хамтлаг тарсны дараахан Ану хүүхдийн дуу дуулж, цомог гаргах болов. Уянгалаг нарийн хоолой, барби шиг төрх нь олны анхаарлыг эрхгүй татдаг.  Урлагийн бүсгүйчүүдийг хамаг юмаа янзалсан, “капитал засвар” хийлгэсэн тухай сенсааци хэвлэлээр тасардаггүй. Бараг бүгд л “засварт орсон” болж таардаг. Дуучин Ч.Анугийн бүх юм хиймэл гэхийн зэрэгцээ, нүүрэндээ 7500 доллараар алтан утас гүйлгэсэн гэдэг.


















 
 
 


Холбоотой мэдээлэл