Print | 2018-02-06

Танилц. Түүнийг Амараа гэдэг. Авъяаслаг жүжигчин, пиарч, сайн менежер Б.Амарсайхан монгол төрхтэй сайхан залуу хэмээн үзэгч түмэндээ үнэлэгддэг. “Намайг Амараа гэдэг” гэж эхэлдэг реклам нь олон нийтэд ихээхэн таалагдаж, хуулах нь хуулж, дуурайх нь дуурайж байсан билээ. Тэр жүжигчний мэргэжлийнхээ хажуугаар реклам сурталчилгаа, PR маркетингийн компанийг амжилттай удирдаж яваа.
Сайн удирдагч, сайн жүжигчнээс гадна сайн аав юм. Тэрээр саяхан дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. Ингээд Б.Амарсайханы тухай бүрэн зураглалыг хүргэж байна.

Намтар:  
Балжиннямын Амарсайханы 1977 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Түүний аав Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат хүн байсан бөгөөд насаараа тээврийн тэрэг барьсан хүн. Харин ээж нь Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Тэрээр Тэрээр 5 эгч, хоёр ахтай бөгөөд ээжийгээ 42 настай байхад нь төрсөн айлын отгон хамгийн отгон хүү.
10-р анги төгсч байхад гэрийнхэн нь эдийн засгийн сургуульд оруулахгэж байжээ. Харин өөрөө нууцаар СУИС-д очиж шалгалт өгч тэнцэж болох хамгийн доод оноог авч явсаар байгаад тэнцсэн гэдэг. Зарим багш нар сөөнгө хоолойтой болохоор "Чиний хоолой энэ тэр чинь тэнцэхгүй болохоор сайн жүжигчин болж чадахгүй. Эртхэн замаа бодож байсан нь дээр дээ" гэж байжээ. 1999 онд сургуулиа төгсөөд 2 жилийн дараа
Ирланд руу сурахаар явав. Ингээд “230 доллартай Ирландад очоод солиулахад 200 аад долларын мөнгөө байрныхаа хөлсөнд өгөөд үлдсэн 24 евроныхоо 10 еврогоор нь хуучин унадаг дугуй худалдаж авч, бусдаар нь хоолны мөнгө болгож амьдралаа эхэлж байсан” хэмээн дурсан ярьсан удаатай. Эхэндээ тааралдсан ажил болгоныг хийнэ. Жилийн дараа ажиллаж байсан газар нь дампуурахад босс нь ганцааранг нь үлдээж хамаг ажлыг даалгажээ. Ингээд өглөөний 5 цагаас эхлээд тогооч, зөөгч, цэвэрлэгч гээд бүх ажлыг ганцаараа хийж байсан адармаатай түүхтэй жүжигчин залуу өдгөө чамгүй амжилтын эзэн болсон юм. Тэрээр гэргий С.Урантайгаа 2007 онд хуримласан бөгөөд өдгөө бүл нэмж 4 хүүхдийн аав, ээж болоод байна. 

Одоо хийж буй ажил, албан тушаал: Жүжигчин, продюсер,
Уран бүтээл:
“Уулын хөх сүүдэр” Б.Бадар- Ууган агсны найруулгаар
“Тавилан”,
“Удирдагч”,
“Бөртэ чоно”,
“Цасан охин” 
"Бодлын хулгайч",
"Боолын гэрээ",
"Аравт",
"Үргээлэг",
"Чингис хаан" \Япончуудын бүтээсэн\
"Марко Поло"
“Итгэл”
-Ирландын “RTE 1” телевизийн 16-40 ангитай хоёр,  гурван сериалд  тоглосон


Боловрол эзэмшсэн байдал:
-Арван жилээ 51-р сургуулийг төгссөн
-СУИС-ийн кино драмын ангид элсэн орж суралцаад 1999 онд төгссөн
-2001 онд Ирландад гурван жил хэлний болон маркетингийн чиглэлээр суралцсан

Хүртсэн гавъяа шагнал:
-“Academy Awards 2012” наадамд  “Бодлын хулгайч” киноны 90 саяын Гансүхийн дүрээр шилдэг эрэгтэй жүжигчин номинацид шалгарсан
-Залуухнаараа “СТА” цол хүртсэн жүжигчдийн нэг









 
 


Холбоотой мэдээлэл