Print | 2018-02-03
Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” киноны гол дүрд тоглож олонд танигдсан залуу жүжигчин бол М.Цэрэндолгор. Түүнийг энэ цагийн эмэгтэй жүжигчдийг боловсролоороо ч царай зүсээрээ ч хол тасархай өнгөлж яваа бүсгүй гээд тодорхойлчиход нэг их буруудахгүй л болов уу? Учир нь тэрээр хүн болгонд тэр бүр хүсээд олддоггүй Европдоо дээгүүрт бичигддэг “Оросын театр урлагийн академи”-ийн жүжигчиний ангид 4000 мянган хүүхдээс шалгарсан шилдэг 35 оюутны нэг болж байжээ.


Ингэснээр тус сургуульд суралцсан гарын таван хуруунд багтах тоотой хэдэн Монгол оюутны нэгт зүй ёсоор багтсан юм. Анхны Монгол төгсөгч нь С.Гэндэн байсан бөгөөд дараа нь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, залуу жүжигчин Б.Баярсанаа нар байдаг аж. Тэрээр эх орондоо ирээд буцахдаа хааяа томоохон брендүүдийн сурталчилгаанд тоглож харагддаг. Төрөлхийн гоо үзэсгэлэн, авьяас чадвар хосолсон Цэдо бүсгүй, гадна дотны кино найруулагчдын анхаарлыг татаж, киноны саналд дараастай байдаг гэсэн. Түүнийг гадны зах зээлд хөл тавьж чадах монгол бүсгүй гэж өндрөөр үнэлж, ихээхэн итгэл хүлээлгэж байгаа билээ.

Ингээд М.Цэрэндолгор гэж хэн бэ? Түүний CV хүргэж байна. 

-Айлын хоёр дахь хүүхэд:
Нэг ах, гурван дүүтэй.
-Аав нь хувийн бизнес эрхэлдэг. Ээж нь төрийн албан хаагч.
-Арван жил: СУИС-ийн лицей бүжгийн ангийг төгссөн
-Анхны дүр: Есөн настай байхдаа Т.Ариунаагийн “Харуусал харамсал” дууны клипэнд тоглож байжээ
-Анхны киноны дүр: “Тютю”  
-Дуртай хоол: Борщ
-Дуртай газар: Театр
-Дуртай дуу: Земфира “Небо море облака”, Stavroz “The finishing”, Muto “This girl”,
-Дургүй зүйл: Харанхуй гудмаар ганцаараа алхахгы хүсдэггүй
-Үнэрлэх дуртай зүйл: Борооны дараах чийг
-Дуртай веб сайт: adme.ru
-Нууц авьяас: Зураг зурах  
-Дуртай загварын хэв маяг: Классик
-Өглөөг: Нимбэгэтэй ус ууж эхэлдэг
-Хамгийн хайртай зүйл: Гэр бүл
-Дуртай спорт: Туялзуур сэлэм, Уран гимнастик
-Бусдад хэлдэг үг: Бүх зүйл сайхан болно. Тэгэхдээ үүнд хугацаа хэрэгтэй



























 
 
  


Холбоотой мэдээлэл