Print | 2018-02-02

Монголын залуус аль болох гадаадад боловсрол эзэмшиж, төлөвшихийг хүсэх болсон. Хүн бүрт хэрвээ боломж олдвол дэлхийн өнцөг булан бүрт аялж, сурч боловсрол эзэмшихийг зорих нь мэдээж. Тэгвэл орчин үед тэрхүү хүсэл биелэх боломж бий гэвэл та итгэх үү? Дэлхийн зарим улс орнуудад их дээд сургууль, коллеж нь сургалтын төлбөргүй байдаг. Ялангуяа Европын ихэнх улс орнууд ийм тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, улсаас нь их дээд сургуулийнхаа урсгал зардлыг дааж, коллежийн зэрэг авах гэж байгаа бүх оюутнуудад зориулсан төлбөрийг төлдөг. Энэ нь "бие биенээ дэмжих" соёлыг бий болгодог гэж Европчууд үздэгтэй холбоотой гэнэ. Ингээд их дээд сургууль, коллеж нь 100 хувь нээлттэй улс орнуудыг танилцуулж байна.

1.Дани улс


Дани улс бол их дээд сургуулийн хөтөлбөр үнэ төлбөргүй улсын нэг юм. Тиймээс та дэлхийд ранкаараа дээгүүрт багтдаг дараах #нээлттэй сургуулиудад элсэн суралцах, мөн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.  Тус улсын 500 гаруй их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр нь англи хэл дээр явагддаг.
Бакалаврын сургалтын хугацаа: 3-4 жил
Магистрын сургалтын хугацаа: 2 жил
Докторын сургалтын хугацаа: 3 жил 
University of Copenhagen- \Times Higher Education World Ranking #82\
Aurhus University- \Time Higher Education World Ranking #106\
Technical University of Denmark- \Time Higher Education World Ranking #167\
Aalborg University- \Time Higher Education World Ranking #201-250\
Copenhagen Business School-\Time Higher Education World Ranking #201-250\
University of Southern Denmark- \Time Higher Education World Ranking #301-350\

2.Эстони улс

Эстони улс Балтийн тэнгисийн эрэгт оршдог энэ улс зүүн талаараа Оростой, урд талаар Латвитай хиллэдэг. Албан ёсны хэл нь эстони боловч иргэд нь англи хэлээр төвөггүй ярьж чаддаг. Далай тэнгисийн улс учраас цаг агаарын хувьд сэрүүвтэр байдаг аж. Тус улсын хувьд дунд сургуулийн боловсролын үзүүлэлт Европт нэгдүгээрт, дэлхийн Сингапур, Японы дараа буюу гуравт ордог байна.
Tallinn University-\Not ranked\
Tallinn University of Technology-\Not ranked\
University of Tartu-\Not ranked\

3.Финланд улс
 

Финланд улс нь их дээд сургууль, коллежийн систем хамгийн чөлөөт тогтолцоотой улс орнуудын нэг юм. Тус улсын хувьд 10 гаруй жилийн өмнө Европын хамгийн хоцрогдсон улс байсан билээ. Гэвч Засгийн газраас боловсролын системдээ эрс шинэчлэлт хийснээр хөгжих үндсээ тавьсан байдаг. Одоо тус улсын ЕБС-ын сурагчид дэлхийн хамгийн сайн сурлагатай сурагчид юм.
University of Helsinki- \Administrative Staff – 8000 Employees\
Abo Academy University- \Administrative Staff – 1300 Employees\
University of Turku- \Administrative Staff – 3319 Employees\
University of Tampere- \Administrative Staff – 1982 Employees\
University of Jyvaskyla- \Administrative Staff – 2583 Employees\
University of Oulu- \Administrative Staff – 2852 Employees\
University of Vaasa-\Administrative Staff – 498 Employees\
University of Lapland-\Administrative Staff – 633 Employees\
University of Eastern Finland- \Administrative Staff – 2800 Employees\
Aalto Universirty- \Administrative Staff – 4424 Employees\

4.Норвеги улс

Дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэгддэг Норвеги боловсролын үзүүлэлтээрээ ч дэлхийд тэргүүлдэг. Тус улсын ЕБС-ийн болон ихэнх их, дээд сургуулиуд үнэ төлбөргүй. Илүү сайн боловсрол эзэмшихийг хүсвэл бага хүүтэй зээл аваад сурч болдог. Өөрөөр хэлбэл, хүн бүр хүсвэл дээд боловсролтой болж чадна.
University of Oslo- \Number of Full Time Students – 27,628\
University of Bergen-\Number of Full Time Students – 17,000\
Western Norway University of Applied Sciences- \Number of Full Time Students – 16,000\
University of Tromso- \Number of Full Time Students – 9500\
University of Stavanger- \Number of Full Time Students – 9000\

5. Словак улс

Словак улсын төрийн болон улсын их сургуулиудын сургалт нь Словакчууд болон Европы холбооны оршин суугчдад үнэ төлбөргүй байдаг. Бусад орны оюутнууд нэг хичээлийн жилд 2500 ам.доллараас 6,500 ам.доллар төлнө. Гэхдээ Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж болно.

University of Economics In Bratislava- \Popular Study Program – Business Management\
University of Technology In Bratislava- \Popular Study Program – Civil Engineering\
Comenius University In Bratislava- \Popular Study Program – Mathematics and Physic\
University of Performing Arts In Bratislava- \Popular Study Program – Music and Dance\
Academy of Fine Arts and Design In Bratislava- \Popular Study Program – Architecture\

6.Словени улс 

Европ дахь Нордикийн орнууд гадаадад суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын жагсаалтад тэргүүлж байгаа нь үнэ төлбөргүй сургалтын хөтөлбөртэй холбоотой юм. Мөн одон орон судлал, их дээд сургуулиудын судалгаа, практик сургалтаараа дэлхийд тэргүүлдэг билээ. Финлянд, Герман, Норвегийн адил жил бүр хилийн чанадад дээд боловсрол эзэмших хүсэлтэй мянга мянган гадаадын оюутнуудыг хүлээн авдаг. Гэхдээ дээрх улс орнуудын тухайд сургалтын төлбөрөөс чөлөөлдөг боловч амьдрах зардлыг нь даадаггүй гэдгийг мартаж болохгүй.
Словенийн топ их сургууль:
University of Ljubljana-
 \Established in 1919\

7. Швед улс 

Шведийн сургалтын агуулга нь оюутнууд хичээлээс гадна бие даан суралцах, бүтээлчээр ажиллах болон асуудлыг үнэлэх, санаа бодлоо уралдуулах, шүүмжлэлт сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Тус улсын иргэд бие даасан байдал, хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддагаараа дэлхийн хамгийн шинэлэг улс гэгддэг. Өөр нэг зүйл гэвэл, Швед улс ДНБ-ний үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг.
20 мянгаас дээш оюутантай их дээд сургуулиуд:

Lund University -\Student Population – 23,539\
Stockholm University- \Student Population – 21,121\
University Of Gothenburg- \Student Population – 22,434\

8.Турк улс

Турк улс нь 178 их, дээд сургуультай бөгөөд та тэдгээрээс хүссэн сургуулиа сонгон суралцах боломжтой. 2015-2016 онд тус улсад олон улсын 48 мянга гаруй оюутан суралцсан байна. 2016-2017 онд Дэлхийн ТОП их сургуулийн жагсаалтад Турк улсын 11 их, дээд сургууль багтжээ.
Туркийн хамгийн эртний 3 их сургууль:

Ankara University- \Established – 1946\
Istanbul Universities-\Established – 1933\
Istanbul Technical University- \Established – 1944\






 
 
 
 
 


Холбоотой мэдээлэл