Print | 2018-01-31
"Буян" Жагаа сошиал медиад улс төрчдийн шашин шүтлэгийн нууцыг дэлгэлээ. Ц.Элбэгдорж мүүний шашинтан гэх ойлголтыг энэхүү бичлэг няцаасан. Зорилго нь юу байв? Түүний бичсэнийг засваргүйгээр хүргэж байна. 



Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хоёр Төвдийн гаралтай чойжин багштай, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хятад багштай. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, АПУ-гийн П.Батсайхан нар Осгонбаярыг шүтдэг. Ерөнхилөгч асан Н.Багабанди Шүгдэн шүтдэг, Ц.Элбэгдорж Д.Чойжамцаар байнга ном уншуулдаг. УИХ-ын гишүүн Н.Учрал аавынхаа хамтаар Бямбадорж зайранг шүтдэг. УИХ-ын гишүүн Б.Жавхлан бөө шүтдэг, багштай гэх мэт.

БНХАУ-ын удирдагч Си Жин Пин Шүгдэн шүтээнтэй. Хүн төрөлхтөн байгалийн сүр хүч, хүний энергийг байнга итгэж шүтэж ирсэн. "Улаанбаатар палас" дүүргэн Б.Сарандавааг олон арван хүн шүтдэг.



Томцуул нэг удаа залбирахдаа төвд, хятад лам нарт 500 мянган ам.доллар барьдаг. Б.Сарандаваад 50 мянган төгрөг төлдөг байх. (Үнэ ханшны тухайд бэл бинчин, нүгэл хилэнцийн хэмжээнээс хамаарах болов уу) Манайхан том жижиггүй асуудал гарангуут таван төгрөгөө бариад мэргэч төлөгч, үздэг хардаг хүмүүс рүү явцгаадаг.


Б.Сарандаваа, бурханаар бөөлждөг охин руу, Далай лам руу, Д.Чойжамц, З.Санждорж, Г.Пүрэвбат руу явцгаадаг даа. Үндсэн хуулинд "Шашин шүтэх эрхтэй" гэсэн болохоос Б.Сарандавааг бол болохгүй гэсэнгүй. Гэхдээ даллаж дуудаад биш ажил хөдөлмөр хийвэл мөнгө олно гэдгийг Б.Сарандаваа хэлээд өгөхгүй байгаа нь бизнесийн менежменттэй нь холбоотой байх....Бидэнд ийм их сонголт боломжууд байна даа.

Жич: Хүн бүр шашин шүтэх, эс шүтэх эрхтэй ба түүгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно. 
Б.Хадаан 


Холбоотой мэдээлэл