Print | 2018-01-29
Бид та бүхэнд сар шинийн фэшн трэндийг сонирхуулж байна. Монгол дээл үнэхээр олон янзаар хувирсныг олны танил хүмүүс төгс амилуулсан байна шүү. Зураг тус бүр дээр тухайн брэндийн нэр, холбоо барих дугаар үнийн мэдээлэл багтсан. Таны сонголтыг хөнгөвчлөх болно. 

МУГЖ Г.Золбоот, Шүүдэрхан нар хэр хослож байна. Эр хүн 40 насны босго давахаараа хамаг "гоо сайхан" нь илүүтэй илэрдэг бололтой. 





"Тэнгэрийн хунтайж" М.Цэнгүүн, модель С.Төгс нарын хамтдаа тоглосон анхны реклам. 





Мисс Б.Батцэцэг, модель О.Амгаланбаатар нар үндэсний хувцасны брэндийн нүүр царайгаар олонтаа сонгогддог. Фото зургийн төгс хосууд. 



Дан охидоор сурталчилгаа хийлгэхээр ямар байна?  



"Мишель Амазонка"-гийн өнгөрсөн жилийн энэхүү загвар одоо ч охидыг уулга алдуулдаг хэвээр.  



Эднийх үргэлж нэг бүсгүйг гол дүрээрээ сонгодогоос үзэхэд биеэ даасан халуухан сингл бүсгүйчүүдэд зориулж бүтээлээ урладаг гэмээр. 



"Урбан жийнс" үргэлж шинийг сэдэж гайхшруулж байдаг. Энэ зүгээр л жишээ. 



Дизайнер Д.Отгонжаргал сар шинийн баярын трэнд тодорхойлогчдын эгнээнд дээгүүрт бичигдэнэ. 



Бас л сонирхолтой шийдэл. 



"Шинэ тоглогч". Хамгийн гол нь захан дээрх шигтгээ жижигхэн деталь энгийн загварыг сонирхол татам болгожээ. 



Та бүхний сонголтыг хөнгөвчлөх үүднээс интернэт орчинд лайк шэйр олон авч байгаа загваруудыг нэг дор багцаллаа. 
Бэлтгэсэн Б.Хадаан 


Холбоотой мэдээлэл