Print | 2018-01-23
 
Энэ 7 хоногийн онцлох үйл явдал Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар Д.Мөнхтүшиг томилогдсон явдал байв. Үүний өмнө 2016 оны 11-р сард “Рио Тинто”-гийн Эрчим хүч эрдсийн группын Гүйцэтгэх захирлаар Б.Болд томилогдож байсан нь сонирхол татсан үйл явдал байв. Тэдний тухай товч мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 


Баатарын Болд:
 
Б.Болд нь 2013 онд анх “Рио Тинто” компанид ажиллаж эхэлсэн бөгөөд 4 дэх удаагаа тушаал дэвшсэн.  Б.Болд нь “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх хорооны 9 гишүүний нэг болоод байна.



Б.Болд нь АНУ-ын JP Morgan банкинд олон жил ажилласан санхүүгийн шилдэг зөвлөх хэмээн үнэлэгддэг. “Ньюком” группын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

-2011 оны сүүлээр ОХУ-ын иргэн Паушокоос “Алтан Дорнод Монгол” компанийг худалдан авч, Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм.
-2013 оны 6 дугаар сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр,
-2014 оны 5 дугаар сард Төмрийн хүдрийн группын далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирлаар,
-2015 оны 8 дугаар сард Төмрийн хүдрийн группын Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар давхар томилогдож байсан юм.
 
Хувийн амьдрал: Монгол Улсын Хөдөл­мөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимидийн хүргэн. Түүний гэргий Ч.Сайнзаяа нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн Ерөнхийлөгч нарыг төрүүлсэн гэгддэг Йелийн их сургуулийг хууль эрх зүйн мастер зэрэгтэй төгссөн боловсролтой бүсгүй байдаг.  Ч.Сайнзаяа Нью-Йорк му­жид хуульчаар ажиллах эрхийн лиценз авч, Америкийн тэргүүлэх хуулийн компанид ажиллаж байсан юм. Б.Болд, Ч.Сайнзаяа нар АНУ-д байхдаа танилцаж байжээ.

Дөлийн Мөнхтүшиг:

Д. Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдлоо. Тэрбээр төрийн алба, уул уурхай, түүхий эдийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. “Нобел” группын Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн Бирж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба болон хэд, хэдэн томоохон компаниудад удирдах түвшинд ажиллаж байжээ. 



-“Улаанбаатар" зочид буудлын ТУЗын даргаар ажиллаж байсан.
-Одоо "Балдорж" сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Хувийн амьдрал: Тэрбээр Ц.Балдорж агсны хүү. Харин төрсөн эцэг Ч.Дөл агсан нь нэрт сэхээтний удам угсааны хүн байв. Түүний ээж Н.Шүр Ц.Балдорж агсны гэргий “Улаанбаатар” зочид буудлын ерөнхий захирал. Төрийн шагналт Л.Цогзолмаа гуайн охин юм. Харин гэргий нь топ модель Т.Баярзул юм.
Бэлтгэсэн Б.Хадаан
 


Холбоотой мэдээлэл