Print | 2018-01-22
Хэвлэлийн нүүр хуудсыг хувь, хувьсгалын амьдралаараа чимдэг загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүд ямар боловсролтой вэ? Орчин үед боловсрол мисс, модель бүсгүйчүүдийн нэг чухал үзүүлэлт болоод байгаа. Харин тэд ямар ч хэмжүүрээс үл хамааран од болж чадсан юм. 

Доржийн Пүрэвсүрэн:



Хүүхэд нас:1984 онд төрсөн, сэхээтэн гэр бүлийн охин. Хоёрдугаар 40 мянгатад хүүхэд насаа өнгөрүүлсэн. Аав нь Барилгын зургийн институт, ээж нь Мод боловсруулах үйлдвэрт эдийн засагчаар ажиллаж байсан. Дээрээ 2 ах, 2 эгчтэй айлын отгон охин.

Боловсрол:Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургууль, СУИС-ийг дүүргэн Сингапурт хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Мөн Удирдлагын академид суралцан 2009 онд “Гоёлын даашинз” киноныхоо нээлтийн өдөр дипломоо хамгаалж орой нь киногоо нээж байсан. Жүжигчин, бизнесийн менежер мэргэжилтэй.

Доржийн Ариунцэцэг:



Хүүхэд нас: 1987 онд Улаанбаатар хотод төрж, Эрдэнэтэд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Уг гарал хөөвөл Увс нутгаас гаралтай аав ээж нь “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг. Дээрээ нэг эгч, нэг дүүтэй айлын дунд охин.

Боловсрол:Дарханы IV арван жилийн химийн гүнзгийд суралцаж төгсөн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Япон-Англи хэлний орчуулагчийн ангид элссэн ч сургуулиа дүүргэлгүй орхисон. Сингапурт хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Францад мөн хэсэг хугацаагаар суралцахаар явсан ч удалгүй буцаж ирсэн. Бүрэн дунд боловсролтой. Гэхдээ түүнд Анагаахын чиглэлээр сурах бодол байдаг.

 Эрээхүүгийн Одгэрэл:



Хүүхэд нас: Долоон хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд. Тэрээр одоо 49 настай. Аав нь түүнийг хоёр настайд нь өнгөрсөн. Тиймээс ээж нь долоон хүүхэд өсгөх хэцүү тул даваагаас баасан гариг хүртэл өнждөг 24 цагийн цэцээрлэгт явдаг байжээ. 

Боловсрол: Тэрбээр 33 дугаар дунд сургуулийг төгссөн. Бага ангид байхдаа цүнхээ орцныхоо хаалганы ард тавьчихаад тоглох эсвэл бүжгийн дугуйланд явчихдаг байсан. Мөн хичээлдээ суух тун дургүй байсан бөгөөд заримдаа ангийнхаа хүүхдүүдийг уруу татаж таслаад, багшаасаа зэмлэл хүртэж байсан аж. Дунд сургуулиа төгсөөд “Халдвар судлал”-д угаагч хийдэг байхад нь Н.Соёлмаа хатагтай, одоогийн “Донж” төвийн Б.Төгөлдөрийн ах, талийгаач Б.Түвшин хоёр түүнийг “олж ирсэн” байна. Дараагаар нь “Шилмэл загварын ордон”-д бичээчээр ажиллаж эхэлжээ.
Бэлтгэсэн Б.Хадаан 


Холбоотой мэдээлэл