Print | 2018-01-19
Үүсгэн байгуулагч, үндэслэгч: Дизайнер Д.Отгонжаргал
Маркетинг менежер: Модель Э.Энхболд


CABI гэж юу вэ?


Энэхүү брэнд бол “O Coutute” брэндийн “дүү” хувилбар. Өвөр Монголын зах зээлд CABI нэрээр нэвтэрч дэлгүүрийн нээлтээ 2018 оны нэгдүгээр сард хийгээд байна. Харин O Couture загварын шоу монголд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан өндөр хүлээлттэй нэр хүнд бүхий арга хэмжээ юм.


Д.Отгонжаргалын товч CV

Тодотгол: Гоёлын даашинзны хатан хаан


-Урлах эрдмийн дээд сургуулийг төгссөн. Мөн багшилж байв.

-2013 онд Нью-Йоркийн загварын долоо хоногт өөрийн загвараа танилцуулж байсан.

-2014 онд “O Couture” загварын товчоогоо үүсгэн байгуулсан.



-2015 онд “Asian Fashion Festival”-д Гранпри шагналын эзэн болсон.

-2015 онд Австрийн Вена хотноо зохион байгуулагдсан “Эх дэлхийн мисс” тэмцээнд түүний урласан даашинз миссдээ шагнал авчирсан.
А.Баярцэцэг дизайнерын даашинзыг өмсөж амилуулан “Шилдэг үдшийн даашинзтай мисс”-ээр шалгарсан юм.



-2015 онд “O Couture High fashion” шоуны үеэр өөрийн урласан нэг тэрбумын үнэ бүхий даашинзаа сонирхуулж байв. Хонг Конгийн тэрбумтан, өв залгамжлагч найз бүсгүйдээ зориулан онцгой захиалга өгсөн нь дизайнерын зэрэг зиндааг илтгэх үйл явдал болов.

Та бүхэнд Өвөр Монголд болсон шоуны зургуудаас сонирхуулж байна.  




Бэлтгэсэн Б.Хадаан
 


Холбоотой мэдээлэл