Print | 2018-01-11
Сүүлийн үед маш өндөр хандалттай яваа хоёр гишүүн бол Д.Гантулга, Д.Мурат нар юм. Тэдний боловсролын үүх түүхийг сөхөж үзлээ. 

Инженер Д.Мурат /УИХ-ын гишүүн/


 
Д.Мурат Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургуулийг үйлдвэрийн дулааны инженер мэргэжлээр 2007 онд дүүргэсэн. Өмнө нь хаана суралцаж байсан нь тодорхойгүй. Ажил байдлаас нь үзвэл үеийнхнээсээ нэлээн хожуу оюутны ширээний ард суусан бололтой.
Тодруулбал: 
1987-1989 онд-Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэр оффсет техникч
1989-1995 онд-“Талап хоршоо”-ны захирал
1995-2006 онд-“Жанат” ХХК-ийн захирал
2006-2016 онд-“Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 оноос УИХ-ын гишүүн болсон. 
“Хөгшин” оюутан маань 2013 онд Улс төр менежментийн академид төрийн удирдлагаар мөн суралцжээ.
 
Эдийн засагч Д.Гантулга /УИХ-ын гишүүн/



Д.Гантулга 2009 онд “Сан” дээд сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн. Парламентын хамгийн залуу гишүүн, насандаа зохих боловсрол эзэмшсэн гэсэн үг. Сонирхолтой нь тэр өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт түлхүү ажиллажээ.
Тодруулбал:
2006-2009 онд-Монголын Лектор төвд багш
2009-2010 онд-Хөгжлийн түүчээ сангийн тэргүүн /үүсгэн байгуулагч/
2010 онд-Dr.English англи хэлний сургалтын төв сургалт хариуцсан захирал
2011-2015 онд-Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга
2015-2016 онд-Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч
2016 оноос-Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон байна.
 
Бэлтгэсэн: Б.Хадаан


Холбоотой мэдээлэл