Print | 2018-01-09
Тухайн цаг үе өөрийн баатруудаа төрүүлдэг. Жив жирийн ханхүүгээс илүүтэй маш өндөр харизматай өвөрмөц авьяас чадвартай, нийгэмд скандал тарьж чаддаг залуус яг энэ цаг мөчөөс эхлэн моодонд орж байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй зүгээр л аав ээжийнхээ далбаан дор намирдаг жаалууд охид сонин биш болсон гэсэн үг. Хамгийн гол нь хувь хүнтэй нь сууна гэдэг логикийг охид яс баримталж эхэлсэн сурагтай. Энд танилцуулах залуустай аль хэдийнэ нууцаар үерхэж эхэлсэн охид ч байна. Нууцаар үерхэнэ гэдэг нь өөрт нь мэдэгдэлгүй ганцаараа дурлаж шархлахыг хэлж байгаа юм. Орчин үед олон нэр томьёо дэлгэрч байна. Ингээд шинээр тодрон гарч ирсэн single залуусыг танилцуулья.

Сайд асан Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Од



Тодорхойлолт: Комедиан Идэрээ, гарааны бизнесийн Идэрээ
Бизнес: “CALLPro” LLC-г үүсгэн байгуулагч, FARO education англи хэлний сургалтын төвийн захирал. 6 дахь жилдээ бизнесээ эрхэлж байгаа.
Мэргэжил: Нисэхийн инженер. Ажлын анхны гараагаа МИАТ-д агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерээр Войнг онгоцон дээр ажиллан эхлүүлж байсан.
Сарын орлого: 3 сая. “UB Comedy” их хотын залуусын зорин очиж үзэх дуртай шоуны нэг болоод байна. Б.Идэр-Од залуустайгаа нэгдэн өөрсдийн сайтаа үүсгэж шилдэг тоглолтуудаа худалдаалж эхэлсэн байна билээ. Мөн тэрбээр бие даасан хөтлөлтүүд хийдэг. Уншигч та бүхэн “ШаркТанк” нэвтрүүлгийг хэрхэн хөтөлснийг санаж байгаа байх.

Гудамжны бүжгийн хаан Төөгөө



Тодорхойлолт: Гудамжны бүжигчин, “Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч”
Бизнес: “Aim4R” продакшныг үүсгэн байгуулагч. 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэргэжил: Бүжигчин. Гудамжны бүжгээр 9 жил хичээллэж, чиглэлийнхээ дагуу Солонгос, Японд 3 жил суралцсан.
Сарын орлого: 5 сая, түүнээс дээш. Жич: Энэ хугацаанд 5000 гаруй залуус тус продакшны бүжгийн сургалтанд хамрагдсан ба тэдний оролцоогүй реклам, клип бараг байхгүй болсон. Залуус өөрсдийн “Aim4R” сангаа байгуулж сайн үйлсийн аян өрнүүлж байгаа. Яг одоогоор Төөгөө АНУ-д ажиллаж амьдарч байна.

“Хурим” Аагий



Тодорхойлолт: Шоу менежер
Бинзес: Brand Media Group-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Хурим зохион байгуулагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн.
Мэргэжил: Найруулагч
Сарын орлого:  5 сая, түүнээс дээш. Жич: 2014 оноос хойш эдний хамт олон 500 гаруй хуримыг мэргэжлийн төвшинд зохион байгуулаад байгаа. Мөн шоу тоглолт, эвентүүдийг зохион байгуулахын зэрэгцээ шинэ жилийн үдэшлэгийн жишиг стандартыг тогтоож байгаа.

Зохиолч Д.Төрмөнхийн хүү модель Т.Энхтүвшин



Тодорхойлолт: Загвар өмсөгч
Бизнес: Моделийн карьерыг тууштай хөөж яваа. “Asian Best modeli” “Best photogenic model” /2014/, “Аsian Star Model” /2015/,  "Mister Ocean- Mister World 2017" тэмцээнээс “Шилдэг загварын алхаа” шагналыг хүртэж байв. Мөн онд "Asian international super model"-д өрсөлдөн тэргүүн байрын шагнал хүртсэн.
Мэргэжил:  Маркетинг менежер
Сарын орлого:  1,5 сая түүнээс дээш. Жич: Тэрбээр 2014 онд тэмцээнд амжилт үзүүлсэн даруйдаа Сингапурын загварын томоохон агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байв. Сүүлийн үед түүний тоглосон реклам нэлээдгүй цацагдаж байгаа.

VIP хамгаалалтыг үндэслэгч С.Бямбацогт



Тодорхойлолт:  VIP Бямбаа
Бизнес: VIP Security LLC-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, “Аригу” клубын эзэн.  “Yummy chicken” сүлжээ хоолны рестораныг эрхэлж байсан.
Мэргэжил: Цагдаагийн академид суралцаж улмаар цагдаагийн алба хаагчаар ажиллаж байсан.
Сарын орлого: 5 сая ба түүнээс дээш. Жич: Түүний хамгаалалтын алба монголын элит давхаргын гэр бүл, хурим гэхчлэн бүхий л үйл явдалд хамгаалалтаар оролцдог. Мөн Улаанбаатар хотын томоохон шөнийн клубүүдийн хамгаалалтыг хариуцдаг. Ялангуяа VIP хамгаалалт нь трэнд болсон үйлчилгээ.

Залуу найруулагч Н.Энхдалай



Тодорхойлолт: Найруулагч, Зохиолч
Бизнес: “Ерөнхийлөгчийн туслах”, “Аав”, “650” киногоор монголын кино урлагт цахиур хагалсан. “Академи Авардс” наадмаас “Ерөнхийлөгчийн туслах” киногоороо шилдэг найруулагч, “Аав” киногоороо шилдэг зохиолчийн шагналыг тус тус хүртсэн. Сүүлд “Хоёр гүүрний цаана” киноны зохиолч найруулагчаар ажилласан.
Мэргэжил: Найруулагч
Сарын орлого: 1,5 сая түүнээс дээш. Жич: Нэг кино бүтэхэд багагүй хугацаа зарцуулагддаг ба түүний кинонууд ээлж дараалан амжилттай яваа. Орлогыг хамгийн бага хэмжээгээр тооцон жилд хуваасан болно. Мэдээж сар болгон кино хийдэг “супер машин” шиг хүн байхгүй. 

Бэлтгэсэн: Б.Хадаан


Холбоотой мэдээлэл