Print | 2017-10-30
Австрали улсын тухай сонирхолтой баримтууд

1. Австрали улсад маш их имж байдаг. Тэдгээр амьтад, яг л эзэнгүй нохдын адил хаа сайгүй байдаг гэнэ. Тиймээс ч эдгээр амьтад шөнө оройн цагаар үйл олноороо машинд дайруулан  үрэгддэг байна. Учир нь имж хэзээд хурдан шалмаг хөдөлгөөнтэйн дээр машины урдуур гэнэт л ороод ирдэг ажээ. Тиймээс замын хажууд имжнээс болгоомжлох тэмдэглэгээ хүртэл байдаг байна. Нас бие гүйцсэн Имж нь зүйлээсээ хамаараад 25-аас 160см хүртэл өндөр болдог.


2.  Тэндхийн цалинг хамгийн багаар бодоход л  7 хоногтоо 700 мянган төгрөг хүрчихдэг байна. Үнэхээр амьжиргаатай ард түмэн байгаа биз.

3. Дэлхийн хамгийн урт ачааны машин Австралид байдаг. Энэ нь ойролцоогоор 45 чиргүүл, 100 дугуйтай ажээ.  Үүгээр бүхий л овор ихтэй зүйлийг хялбархаан зөөдөг гэнэ.

4. Хойд Австралийн нутагт давстай усны матар олон байдаг. Эдгээр матрууд, ойролцоогоор 3-4 метрийн урттай гэнэ.

5.  Коала зүүн Австралийн далайн эргийн дагуу газарт амьдардаг байна. Энэ тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд янз бүрийн нэр өгсөн бөгөөд тэдний дунд: “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Европын мэддэг амьтадтайгаа адилтгахыг оролдож байсан бололтой. Гэвч Австралийн эртний нутгийн хүмүүсээс өвлөн ирсэн “ус уудаггүй амьтан” гэсэн утгатай "koala" нэр нь л үлджээ. 

6. Тухайн орны хүүхэд залуус суралцах үнэхээр дургүй гэнэ. Тиймээс ч тэнд дээд боловсролтой хүмүүсээс илүүтэй бүтээн байгуулалтын авьяастай хүмүүс цөөнгүй байдаг аж. Тэр ч утгаараа Австрали улс барилга байгууламжаараа дэлхийд толгой цохидог юм.

7. Та энд ирснээр 10-р сараас 2-р сарыг дуустал далайд хамгаалалтын хувцасгүй сэлж болохгүй юм. Учир нь эдгээр саруудад далайн ус хорддог бөгөөд хамгаалах хувцасгүй орсон нөхцөлд биеэр улаан тууралт гарж, өндөр халуурдаг байна.

8. Австралид замын хөдөлгөөндөө манайхаас эсрэг дүрэм болох зүүн гарын дүрмийг баримталдаг. 

9. Эндхийн хүмүүс өөрсдийн үндэсний тоглоом болох крикет хэмээх спортод дуртай. Уг тоглоом нь маш өргөн хүрээг хамран зохиогддог бөгөөд том цэнгэлдэх хүрээлэнд 10 мянга орчим хүний багтаамжтайгаар 4-5 хоногийн турш зохиогддог байна.






Холбоотой мэдээлэл