Print | 2017-10-26
/ TOPIK / СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ
TOPIK /Test of Proficiency in Korean/ гэдэг нь Солонгос хэлний албан ёсны түвшин тогтоох шалгалт бөгөөд нийт 6 түвшинтэй байдаг. Үүний 3-р түвшинтэй байхад БНСУ-н ихэнхи их, дээд сургуулиудад хэлний бэлтгэлгүйгээр элсэн суралцах боломж нээгдэх ба 4-р түвшинтэй байхад тэтгэлэгүүдэд хамрагдах таатай боломжууд нээгддэг юм.
Монголд TOPIK-н шалгалтыг жилд хавар, намар гээд 2 удаа авдаг.


ТOPIK-1: 1, 2-р түвшин багтана. Нийт 200 оноотой. Үүнээс сонсох чадвар 100 оноо(30 тест- 40 мин) унших чадвар 100 оноо (40 тест, 60 мин), Нийт онооны 80-139 хүртлэх оноо авсан тохиолдолд 1-р түвшинд тэнцэнэ.  140-200 хүртэлх оноо авсан тохиолдолд 2-р түвшинд тэнцэнэ.
ТOPIK-2: 3, 4, 5, 6-р түвшин багтана. Нийт 300 оноотой. Үүнээс сонсох чадвар: 100 оноо (50 тест- 60 мин) унших чадвар: 100 оноо (50 тест, 70 мин), Бичих чадвар: 100 оноо (4 асуулт, эссэ, 50 мин) Нийт онооны 120-149 хүртлэх оноо авсан тохиолдолд 3-р түвшинд тэнцэнэ.  150-189 хүртэлх оноо авсан тохиолдолд 4-р түвшинд тэнцэнэ. 190-229 хүртэлх оноо авсан тохиолдолд 5-р түвшинд тэнцэнэ. 230-300 хүртэлх оноо авсан тохиолдолд 6-р түвшинд тэнцэнэ. 

2017 онд авах ТОПИК шалгалтын хуваарийг танилцуулж байна 
 
Бүртгэл явагдах хугацаа         Шалгалт авах өдөр  Шалгалтын хариу гарах өдөр  Шалгалт явагдах  газар     
2017/02/06-2017/02/15 2017/04/16 2017/05/25 Солонгос болон бусад улс орон 
 2017/09/04-2017/09/13 2017/11/19 2017/12/21 Солонгос болон бусад улс орон 
 
              Монгол улсад 52-дахь удаагаа зохион байгуулагдах 
СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ 
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2017/01/12-2017/01/27

БҮРТГЭХ ЦАГ: 11:00-18:00 цаг

БҮРТГЭХ ГАЗАР: МУИС-н хичээлийн 2-р байр 133 тоот 

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ: 
Шалгалт 1-р түвшин- 25000 төгрөг 
Шалгалт 2-р түвшин- 30000 төгрөг 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 
-Иргэний үнэмлэхний хуулбар /төрсний гэрчилгээний хуулбар/
- Цээж зураг 2 хувь /хэмжээ 3x4/
- Бүртгэлийн хураамж 
 


Холбоотой мэдээлэл