Print | 2017-10-25
Солонгосын цагаан сарын ёс заншил
Чусон гvрний vеэс сайл ноёдууд бvх тvшмэдvvдээ тушаал буулган ордны цэцэрлэгтээ сар шинийн нэгнээр амар мэндээ мэдэлцэн зоог барин сархад сєгнєн найр наадам зохиодог байжээ. Энэ єдєр сvм дугандаа тэнгэрт хальсан євєг дээдэстээ идээ будаа амтатны дээжээр тахилга єргєдєг ба тvvнийгээ "чарэ" гэдэг байв. Настан буурлынхаа амар мэндийг эрэн золгохыг золголт буюу "сэбэ" гэдэг ба цагаан сараар шинэ хувцас ємсєхийг "сэжан" гэдэг аж. Энэ єдєр зочдоо дайлж буй зоогийг "сэчан", сєгнєж буй дарсыг "сэжv" гэж туе туе нэрлэдэг байна. Хамаатан садангууд хоорондоо эв нэгдэлтэй байх гэргийнvvд дотно найрсаг байх vvднээс бvсгvйчvvд бие биедээ айлчлан золгож амар мэндээ эрдэг заншилтай. Гэр орныхоо хана дээр тахиа болон барын зургийг наан.гай зэтгэрээс хамгаалж байхыг залбиран гуйж, зарим нэгний амь насанд гай барцад учирсан бол 4харцага шувуу зурж хаалганы хатавчнаасаа єлгєдєг байжээ.
Шинийн нэгний vvрээр зам талбайдаа гарч,анхныхаа сонссон чимээгээр тэр жилиинхээ байдлыг мэргэлдэг бєгєєд vvнийг "чончvм" гэдэг. мєн модон дээр алт, мод, ус, гал, шороог сийлэн хийгээд
vvнийгээ шидэн арагш унагаснаас нь мэргээ олж сар шинийнхээ заяа тєєргийг мэргэлдэг ба энийг "ухэнжом"буюу 5мах бодийн мэргэ гэдэг аж.Хvмvvс бvтэн жилийн турш vсээ самнахдаа унасан vсний еэв болгоноо цуглуулж самны хайрцагтаа хийж байгаад шинийн нэгний орой харуй бvрий болмогц хаалганаасаа гадагшаа хаясанаараа муу євчин зовлонгоосоо ангижирдаг гэнэ.
Шинийн нэгнээс 3 хоногийн дотор зам талбайгаар гял цал хувцасласан хvмvvс олноороо шуугилдан бие биенээрээ айлчилцгаанданьдаг хvмvvс тааралдвал баяр хєєртэйгєєр "шинэ жилдээ амар амгалан байгаарай","буян ихтэй яваарай","алт мєнгє их хураагаарай"гэх зэрэг бэлэг дэмбэрэлтэй ерєєлийн vге хэлдэг ба vvнийг "тогдам" гэж нэрлэдэг ажээ.

Хурим
Хvний амьдралд тохиолдох хамгийн дурсгалтай мєч бол хуримын ёслол гэж хэлж болно. Хуримын ёслол нь хэн бvхэнд ариун нандин,чухал зvйл учраас баримтлах мєрдєх дэг жаяг,дvрэм горим олон байдаг бєгєєд хуримын зан vйлд хачирхалтаи инээдэмтэи зvйлvvд хvртэл байдаг аж. Иимээс Солонгосын хуримын зан заншилаaс сонирхоцгооё.
Эрт цагт 7нас хvрсэн л бол охид хєвгvvдийгнэг суудалд зэрэгцэн суулгадаггvй байв.ер нь хайр сэтгэлээрээ гэрлэдэггvй байсан гэхэд хилсдэхгvй.
Хуримын зууч болох хvний оролцоотойгоор 2тал гэр бvлийнхэн нєгєє талынхаа удам судар болон зан чанараа мэдэлцэж байж зєвшєєрдєг байжээ. Хуримлахаар зєвшєєрвєл хvргэний гэр бvл ээс тєрсен он сар єдєр цагийг бичсэн сvйний бичгийг бэрийн гэрт илгээнэ. Сvйн бичгийг авсан бэрийн гэрийнхэн хуримын єдрийг товлон хvргэний гэрт мэдэгдэхн хоорондоо тохирлцвол сvй тавьдаг.Хуримын єдрєє товлосноос хойш хvргэний гэрийнхэн гэр орон хуримын бэлтгэлээ базаана.
Хадам гарахдаа єєрийн ємсєх хувцас, хэрэглэх эд агуурсаа зэхэн тєхєєрч хадам эцэг эхдээ болон хамаатан саданд нь хvртэл єргєх бэлэг сэлтээ сэтгэл гарган урлаж хийх буюу эсвэл худалдан авч бэлтгэдэг.хуримын ёслолын ємнєх єдєр хайрцаг єргєж авчирдаг єдєр юм. Энэ нь юу вэ? гэвэл хvргэний гэрээс бэлтгэсэн час улаан єнгийн хайрцаганд торго дурдан єэлэг сэлтээ хийгээд хайрцгийг єргєн явах тусгай хvмvvс бэрийн тосгоны ойролцоо ирээд хайрцаг аваарай ,хайрцаг аваарай хэмээн чангаар хашгиралдана.Маш єндєр vнэ єгєхгvй бол зарахгvй гээд бардамнана.Бэрийн гэрийнхэн энэ боломжийг алдан єєр тийшээ явчих вий гээд авяа гэнэ.Бардамнаж байсан хvмvvс маань эцэстээ ялагдаж байгаа дvр эсгэнэ.Ингээд хайрцагаа бэрийн гэрт оруулан бэлэг сэлтээ тараан бэрийн гэрийнхэн ч зочдоо зоог дарсаар дайлдаг ажээ. Хуримын гоёмсог хувцастай хvргэн морь унан ирж гэргий болох бvсгvйнхээ хамтаар эцэг эхэд нь болон настан бууралд нь сєгдєн мєргєж хvндэтгэл vзvvлсэнээр хуримын ёслол эхэлнэ.Ингээд хvргэн авч ирсэн хос галуугаа ширээн дээр гарган тавьж, хоёул хундага єргєн, зуун жил хамтдаа амьдрах ерєєл тавин эхнэр нєхєр бололцдог заншилтай ажээ.

Солонгосын цагаан сарын баярын сонирхолтои зан vйл
Ардын аман зохиолд гардаг Ягуани гэдэг ад чєтгєр цагаан сарын шєнє, хvмvvсийн гэрт ирж, хvvхдvvдийн гутлыг ємсєж vзэн, хєлєндєє аль таарсаныг нь ємсєєд явчихдаг буюу уг гутлын эзэнд нь таагvй явдал тохиолддог гэдэгт итгэдэг домог байдаг гэнэ. Тиймээс хvvхдvvд чєтгєрєєс айгаад , бvх гуталаа нууж, гэрэлээ унтраан унтдаг байжээ.Тэгээд байшингийн шал, хана, цэцэрлэгээ ч тvгжиж орхидог Тэр нь чєтгєр ирээд байшингийн онгорхой цоорхойг олох .хvvхдvvдийн гутлыг хулгайлах гэсэн бодлоо тахиа донгодонгуут мартан зугатаадаг гэж сэтгэдэг vvдэлтэй.Та бид ч гэсэн гутлаа болгоомжилцгооё.

Цагаан сарын зоог
Солонгосчууд хаврын тэргvvн сарын шинийн нэгний єдрийг цагаан сарын єглєє эртлэн босч, угаалга vйлдээд, шинээр зэхсэн хувцасаа ємсєцгєєн , сар шинийн идээ будаа, сархадын дээжээрээ євєг дээдэстээ тахилга єргєдєг.
Тахилга єргєж дуусмагц, настан буурлуудынхаа сар шинийн амар мэндийг эрж золгодог.Гэр дотороо золгож дуусмагц сар шинийн идээ будаагаа зооглоцгоон , ойрын тєрєл садан .айл хєршийнхєндєє орж золгоцгооно.Том хvмvvст архи, зоог, хvvхдvvдэд жигнэмэг болон болон мєнгийг ерєєлийн vгтэй хэлж єгдєг. Хvvхдvvдэд єгдєг золголтын мєнгєнии утга учир нь хураах хуримтлуулах ухааныг багаас нь суулгаж, єндєгнєєс тахиа , тугалнаас vхэр болтол єсгєж vржvvлэх, тариалан эрхлэх талбай хvртэл бэлтгээрэй гэсэн утга илэрхийлдэг гэнэ. Мєн тэнгэрт халисан євєг дээдсийнхээ шарилыг эргэж, сар шинийн мэндчилгээ болгон тахилга єргєдєг.
Цагаан сарын vvрээр гэр бvлээрээ чих улаалгадаг алдартай сархад ганц хундага єргєдєг. Ямар ч айл сар шинийн зоогондоо цагаан дог хийгээд догны шєл чанадаг.
1 таваг доггун идэж байж нэг нас илvv насална гэсэн утгатай. Тутаргыг гурил болгон нvдэж янз бvрийн хэвэнд оруулаад, усаар шvршиж , цацлын догийг хийдэг. Ид хавтай залуус бяраа гайхуулан догийг хєрєхєєс ємнє лантуугаар олон удаа нvдэж цохин,нялцгай бєєрєнхий дог хийдэг. Vvнийгээ нухан цэцгэн болон янз бvрийн хэлбэртэй болгон ёслолын ширээнд тавьдаг ба чанаад юм уу жигнэж идэж болно.
Догоор доггуг, дог мандv, шарсан дог, жигнэсэн дог, догний шєл, догон бууз, дог жабчэ зэргийг хийж болдог.
Цагаан сарын єглєє тахилга єргєхйн тулд болон золгон ирж байгаа зочдыг дайлахын тулд бэлтгэдэг зоогийг сэчан гэдэг ба сэчаны эн тэргvvнд доггун зvй есоор ордог юм.


Холбоотой мэдээлэл