Print | 2017-01-14
Йоркын их сургууль нь бакалаврын үндсэн ангид суралцах хүсэлтэй гадаад оюутанд зориулж Global Leader of Tomorrow Award, United World College Scholarship, International Entrance Scholarships зэрэг тэтгэлгүүдийг санал болгодог.

Сургуулийн байршил:

Суралцах чиглэл:
Урлаг, Медиа, Дизайн, Байгаль орчны судалгаа, Эрүүл мэнд, Инженер, Төрөл бүрийн ерөнхий хичээл /Liberal arts/, Шинжлэх ухаан, Glendon, Lassonde, Schulich зэрэг салбар сургуулиудын бүх хичээлийн програмд хамаарна.

Тэтгэлгийн хэмжээ:
Global Leader of Tomorrow Award 68,000 доллар /$17.000 x 4 жил/
United World College Scholarship: 112,000 доллар /$28.000 x 4 жил/
International Entrance Scholarships: 112,000 доллар /$28.000 x 4 жил/
International Circle of Scholars Scholarship: 15.000$



Тавигдах шаардлага:
  • Канадын Йоркын их сургуульд суралцах өргөдөл өгсөн гадаад оюутан байх
  • Онц дүнтэй суралцсан байх
  • Өөрийн дунд сургуулиасаа тус тэтгэлэгт нэр дэвшигдэж байх. Сургууль бүр нэг оюутанг нэг л тэтгэлэгт нэр дэвшүүлж болно.
  • Сайн дурын ажил, урлаг, спорт болон бусад салбарт манлайлан оролцдог байх
  • United World College Scholarship-ийн хувьд тухайн оюутан сүүлийн 2 жилийн дотор ахлах сургуулиа төгссөн байх
  • TOEFL-95-99, IELTS 7.0-7.5
Бүртгэлийн хугацаа:
Жил бүрийн 9 дүгээр сарын дотор OUAC сайтаар дамжуулан Йоркын их сургуулийн бакалаврын элсэлтийн албанд онлайнаар өргөдөл гаргана. Харин тэтгэлэгт жил бүрийн 3 дугаар сарын 15 гэхэд өргөдлөө гаргасан байх хэрэгтэй.

Албан ёсны вэб хуудас:
http://futurestudents.yorku.ca           


Холбоотой мэдээлэл