Print | 2016-12-27
Хуазхонг Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь БНХАУ-ын Боловсролын яамны шууд
удирдлага доор байдаг БНХАУ-ын хамгийн том их сургуулийн нэг нь юм. Уг сургууль нь
БНХАУ-ын топ 10 сургуулийн нэгт ордог. 78 баклаврын програм, 253 магистрын програм, 178
докторын програм болон 22 докторын дараах програм бүхий хөтөлбөр хэрэгжүүлдэг. Одоогоор
бол 60 000 оюутан уг их сургуульд суралцаж байна. Үүний 35 000 нь баклаврын, 20 000
магистрын, 1000 олон улсын оюутнууд. БНХАУ-ын засгийн газрын дэмжлэгтэйгээр мөн
БНХАУ-ын Тэтгэлгийн зөвлөлийн батласнаар дэлхий даяар магистр болон докторын
хөтөлбөрүүдийг 100%-ийн тэтгэлэгтэйгээр зохион байгуулдаг.

Сургуулийн байршил:


Суралцах чиглэл:

Философи, эдийн засаг, хууль, боловсрол, уран зохиол, түүх, хөдөө аж ахуй,
шинжлэх ухаан, инженер, анагаахын болон менежментын салбар;



Суралцах хугацаа:
Та гадаад хэлтэй оюутнуудад зориулсан уг их сургуулийн харъяа Хятад хэл заах төвд нэг жил
хятад хэлний бэлтгэлт явна. Дараа нь өөрийн мэргэжлийн хичээлээ сонгон судлаад явна. Хэлний
бэлтгэл хийх төлбөр нь мөн адил тэтгэлэгт багтдаг. Магистрын хөтөлбөр нь 2.5 жил байдаг бол
докторын хөтөлбөр нь 3 жил байдаг.
Англи хэлээр заах хөтөлбөрийг та сонгосон бол нэг жил хятад хэлний бэлтгэлд суух
шаардлагагүй.

Тэтгэлгийн хэмжээ:
Тэтгэлэг нь оюутны сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, эмнэлгийн
байгууллагын даатгал, амьжиргааны зардалын тэтгэмж өгдөг. Үүнд сар болгон баклаврын
оюутнуудад сурлагын түвшнээс нь хамааран өгдөг бол магистрын оюутанд 1700 юань,
докторын оюутанд 2 000 юань өгдөг байна.

Тавигдах шаардлага:
  • Өргөдлийн маягтыг Хятад болон Англи хэл дээр бөглөсөн өргөдөл.
  • Дипломны албан ёсны хуулбар болон Хятад, Англи хэл дээр албан ёсны орчуулгын хамт.
  • БНХАУ-д суралцах төлөвлөгөө 500 үгээс доошгүй үгтэй эссэг хятад болон англи хэлдээр бичсэн
  • байх.
  • Хятад болон Англи хэл дээр өөрийн их сургуулийн 2 багшийнхаа тодорхойлолт
  • Хятад болон Англи хэл дээр 6 сарын дотор үзүүлсэн эмнэлгийн магадлагаа.
  • Хятад хэл дээрх хөтөлбөр сонирхож байгаа бол HSK-гийн 6 оноотой байх
  • Англи хэл дээрх хөтөлбөр сонирхож байгаа бол TOEFL iBT 80, IELTS 6 оноотой байх
Албан ёсны веб хуудас:
http://iso.hust.edu.cn/index.php/Scholarships


Холбоотой мэдээлэл